Хүүхдэдээ бэлтгэж өгөх ханиадны вирус бактериас хамгаалах маск

Сургууль цэцэрлэг эхлэх дөхөөд КОВИД ихсээд, хүүхдүүд тань очоод л ханиаднаас салахгүй гэж таны санаа зовж байна уу? Үүнтэй холбогдуулан гэртээ хийж болох вирус бактериас хамгаалах хялбархан тосон түрхлэг зааж өгөе.

Орц:

  • 50 гр шар тос
  • 0-15гр /3-4 хумс/ сармис

Найруулах арга:

Сармисаа хальслаж арилгаад маш жижиг хэмжээтэйгээр хэрчинэ, миксертэй бол миксердэж бутлан жижиг болгоод 50 гр шар тостойгоо хольж хутгаад л болоо.

Хадгалах нөхцөл:

Сэрүүн сүүдэр газар хадгална. Хадгалалтын хугацаа удах тусмаа чанар нь сайжрах тул 9.1 хүртэл 1 сар хадгалах хугацаа байна шүү.

Хэрэглэх арга:

1. Хөвөнтэй бамбараар тосноосоо аваад хичээл сургуульд явахаас нь өмнө хамар дотор маш нимгэн түрхэж өгнө. Энэ нь сармистай тул амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх үйлдэл үзүүлнэ.

2. Чихний ар хэсэгт мөн нимгэн түрхэж өгнө. Энэ нь арьсны нимгэн хэсэгт шингэж дархлалын системийг идэвхижүүлнэ.

Маск удаан хугацаагаар зүүх нь нэг талаараа хамгаалах арга хэдий ч нөгөө талаараа хамгийн их бактер хадгалагдах газар тул маскнаасаа ч халдвар авах эрсдэлтэй байна. Сармис болон шар тосны ач тусыг хэлүүлэхгүй бүгд мэдэх байхаа.

Зөвлөгөө:

1. Өглөө бүр хамрыг нь дээрх тосоор бага зэрэг тослоод явуул. Эцэг эхчүүд өөрсдөө ч хэрэглэхэд илүүдэхгүй.
2. Хэрэв хүүхэд тань биеэ даасан бол цүнхэнд нь жижиг хэмжээтэй саванд хийж өгч явуулаад 2 цаг тутамд 1 удаа хамар доороо тосоо түрхээд сэргээчих.
3. Цэцэрлэгт явдаг бол багшид нь өгөөд өдөр дунд та өөрөө 1 залгаад сануулчих.
4. Амьсгалын замын халдварт өвчнөөс хамгаалж орой бүр хамраа содтой усаар угаагаарай.

Анхааруулга:
1. Хэт эмзэг мэдрэмтгий арьстай, сармис, халуун ногооны харшилтай бол болгоомжтой хэрэглэнэ. Хэрэв хэрэглээд харшлан, арьс загатнасан бол сүү уух болон хамрыг угааж, улайсан хэсэгт сүү түрхэнэ.
2. Хамрын салст улайлттай нимгэн мэдрэмтгий бол хамар доороо түрхэнэ!!!
3. Хурц үнэрт мэдрэмтгий толгой өвддөг бол бага хэмжээтэй нимгэн түрхээрэй!
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!