Биднийг байгаагаас илүү махлаг харагдуулдаг хувцаслалтын алдаанууд

Хүмүүс өөрт тохирсон хувцсыг сонгохдоо зарим жижиг алдаануудыг гаргасаар байдаг. Мэдээж үүний нэг бол өөрийгөө энгийн үеэсээ харьцангуй махлаг харагдуулах явдал юм. Үүнд буруу загварын цамц, хэт том хатгамал гээд юу ч нөлөөлж болдог. Тиймээс эмэгтэйчүүддээ зориулан юунаас болж хөвсгөр харагддаг талаарх зарим зөвлөмжүүдийг хүргэхээр шийдлээ.

  1. Хэт нэвсгэр хувцас

Хэт нэвсгэр подволк цамц зэрэг нь хүний ерөнхий галбирыг халхалж хэдэн килограммаар илүү жинтэй харагдуулдаг. Тиймээс биеийнхээ хэлбэрийг онцолсон эсвэл бага зэрэг нэвсгэр хувцас сонгож байгаарай.

  1. Сул унжсан хувцас

Ийм загвар нь биеийн галбирыг онцлох биш харин ч нүд дүүрэн дөрвөлжин харагдуулдаг. Гэтэл баруун талын хувцаслалт нь хамаагүй нарийхан харагдаж буйг та анзаарсан байх.

  1. Хоолойтой цамц

Хоолойтой цамц нь хүзүүг бүрэн нуудгаараа онцлогтойг та бид мэднэ. Гэвч ингэх нь эмэгтэйчүүдийг илүү болхи, зузаан харагдуулдаг ба оронд нь V хэлбэрийн захтай цамц өмсвөл эсрэгээрээ эргэдэг байна.

  1. Хээтэй хувцас

Том хээтэй нь зарим хүмүүст ихээр таалагддаг ч эзлэхүүний хирээрээ хүний биеийг нүсэр том мэт санагдуулдаг байна. Тиймээс том хээтэй, эсвэл огт хээгүй хувцас сонголгүй нарийн зураас, жижиг хэвлэл бүхий хувцас өмсөхийг зөвлөж байна.

  1. Судал

Судал нь тун нарийн утгатай. Тухайлбал, хэвтээ судал нь хүнийг илүү өргөн харагдуулдаг бол босоо судал нь арай өндөр, нарийхан санагдуулдаг аж. Мөн энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь үйлчилж болдог хэдий ч өргөн босоо суудлын хувьд хэвтээтэйгээ ижил махлаг харагдуулдаг болохыг анхаараарай.

  1. Хэт бариу хувцас

Бариу хувцас нь хүнийг нарийхан харагдуулдаг тухай дээр дурдсан бол хэт бариу хувцас нь харин ч махлаг харагдуулдаг гэнэ. Учир нь ийм хувцас биеийг ихээр шахаж өгдөг тул илүүдэл мах, сул арьсыг тодотгож өгдөг байна. Тиймээс өөрийнхөө биед тохирсон хэмжээтэйг сонгох нь нэн түрүүний алхам юм.

  1. Гялтганасан материал

Гялалзсан шигтгээ, пластиктай материал нь эзлэхүүнийг хуурмагаар тэлж, эргээд тухайн хүнийг махлаг харагдуулахад хүргэдэг аж.

  1. Хадаасан өсгийтэй гутал

Нарийн өсгийт нь туранхай эмэгтэйчүүдэд тийм ч их нөлөөлөхгүй ч хөвсгөр бүсгүйчүүдэд илүү масс нэмсэн мэт харагддаг. Харин оронд нь бага зэрэг бүдүүн өсгийт өмссөн байхад хамаагүй нүдэнд дулаахан харагдаж, дээрээс нь тэнцвэрээ хадгалахад ч эерэг нөлөө үзүүлнэ.

  1. Бүдүүн өсгийтэй гутал

Саяхан бид нарийн өсгийтийг махлаг эмэгтэйчүүд өмсөхөд тохиромжгүй байдаг талаар зөвлөсөн бол эсрэгээрээ туранхай охид бүсгүйчүүд өргөн бүдүүн өсгийт өмсөөд дэмий. Учир нь энэ нь хөл шилбэ хэсгийг бүдүүн харагдуулж бүсгүй таныг хэт том хөлтэй мэт болгодог байна.

  1. Олон зүйл давхарлаж өмсөх

Нэг дор үүргэвч, ороолт, малгай гээд олон хувцас өмсөх тусмаа байгаагаасаа их жинтэй харагддаг.

  1. Хувцасны хуниас, зүсэлт болон бусад жижиг хэсгүүд

Хувцасны том хэсэг, урт нугаларсан хуниас мэт нь анхааралыг ихэд өөр дээрээ татдаг ба тэр хэрээр биеийг өргөн болгодог. Иймд тийм ч их нэмэлт хэсгүүдгүй даашинз, цамц сонгоорой.

  1. Олон оёдолтой хувцас

Олон оёдолтой өөрөөр хэлбэл мөр, цээж, бэлхүүсний зааг гаргасан хувцас нь биеийг хэд хэдэн хэсгүүдэд хувааж, нэг ёсондоо илүү том харагдах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Иймээс янз бүрийн оёдолгүй торгомсог даавуун хувцас сонгох нь дээр.

  1. Богиносгосон өмд

Ийм өмд нь хөлийг байгаагаас бүдүүн богинохон мэт болгодог тул урт юм уу тарпец загварыг өсгийтэй гуталтай хослуулахыг хичээгээрэй.

  1. Сүлжмэл цамц

Хэрэв том сүлжээстэй зузаан цамц өмсвөл энэ нь эмэгтэйчүүдийг бадриун махлаг харагдуулах болно. Тийм учраас оронд нь нарийн сүлжмэл, жижиг хээ бүхий цамц өмсөх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!