Гаднын жуулчдыг гайхшируулам, Хятад ард түмний өдөр тутмын 14 зуршил

Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой байх нь хэвийн үзэгдэл ч гэлээ бусад орныхны хувьд сонирхолтой санагдах нь мэдээж. Тиймээс үүний нэг жишээ болгож бидний сайн мэддэггүй Хятад хүмүүсийн өдөр бүр хийдэг зарим зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

  1. Аяганд ус тосож шүдээ угаадаг

Хятадууд угаалгын өрөөндөө хоосон шилэн аяга байлгадаг. Тэд шүдээ угаасныхаа дараа амаа зайлахын тулд аяганд ус хийдэг ба энэ нь амар байхаас гадна усанд хэмнэлттэй байдаг.

  1. Өглөө усанд ордоггүй

Ихэнх орны хүмүүс өглөө усанд ордог бол энэ улсын хүмүүс ор дэрний даавуугаа удаан цэвэр байлгах болон унтахынхаа өмнөх ариун цэврийг сахих үүднээс оройн цагаар усанд ордог байна.

  1. Тэд ванны алчуур ашигладаггүй

Хятадууд том ваны алчуурыг илүү зарлага гэж хардаг бөгөөд усанд орсныхоо дараа жижиг алчуураа хэрэглэдэг гэжээ. Түүнчлэн тэд барууныхан шиг нүцгэн биеэ ороож байх бус түргэн гэгч нь бүх биеэ арчихад алчуурын хэмжээ хамаагүй гэж үздэг аж.

  1. Хувцсаа зөвхөн гадаа хатаадаг

Хятад айлууд хатаах функцтэй угаалгын машин хэрэглэдэггүй. Нар салхитай байхад яагаад хатаагч ажиллуулж цахилгаанаа үрнэ гэж хэмээн боддог гэнэ. Тиймдээ ч бүх нийтээрээ угаасан хувцсаа гадаа өлгөж, байгалийн сэргэм үнэр шингээх нь  тэдэнд таалагддаг байна.

  1. Тэд онцгой аргаар сэрүүцдэг

Зуны улирлын хэт халуунд бусад орныхон  сэнс эсвэл агааржуулагчаа дор нь асаадаг. Гэвч Хятадуудад тусгай хулсан дэвсгэр хэрэглэдэг бөгөөд энэ нь тухтай, дээрээс нь сэрүүхэн хөлөрдөггүй гэдгээрээ онцлог юм.

  1. Чихээ цэвэрлэхдээ хөвөнтэй мод хэрэглэдэггүй

Энэ оронд тусгай чих цэвэрлэдэг хүмүүс байдаг ба олон төрлийн чих ухагчтай байхаас гадна чихэнд давхар массаж хийж өгдөг гэнэ. Мөн Хятадууд ихэвчлэн мөнгө, хулс, хуванцраар хийсэн чих ухагчтай байдаг бөгөөд энэ нь хөвөнтэй мод хэрэглэхээс хамаагүй илүү үр дүнтэй болохыг эмч нар баталжээ.

  1. Хөлийнхөө алжаалыг тайлдаг

Эндэхийн иргэд ихэвчлэн унтахынхаа өмнө халуун ногоотой халуун усанд хөлөө дүрдэг ба энэ нь бие махбодь болон сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг гэсний дагуу эрдэмтэд судалгаа хийхэд архаг ядаргаа нойргүйдэл зэрэгт тус болдгийг нотолжээ. Мөн энэ нь эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед илрэх өвдөлтийг намдаадаг байна.

  1. Хоолны ширээн дээрээ сонин дэвсдэг

Олон хятад хүмүүс хоолны ширээн дээрээ сонин дэвсэх зуршилтай бөгөөд хоол идэхэд ялгарах ясны хог, үйрмэг хальс, тос өөхийг шингээж, хоолны дараа ширээгээ цэвэрлэх шаардлагагүй, сонинтой нь шууд хаях зорилготой аж.

  1. Тэд кофенд дургүй

Ихэнх орны өглөө аяга кофегоор эхэлдэг. Гэхдээ Хятадуудад уг ундаа тийм ч их таалагддаггүй ба гашуун амт мэдрэхийг хүсдэггүйтэй нь холбоотой байж мэднэ. Харин тэд шар буурцгийн сүүг кофены оронд уудаг бөгөөд өглөөдөө уламжлалт нарийн боовтой хослуулан уух нь нийтлэг ззэгдэл юм.

  1. Хятадууд үндсэн хоолныхоо дараа шөл уудаг

Бусад орны хүмүүс гол хоолныхоо өмнө шөлөө уудаг бол Хятадууд эсрэгээрээ байдаг ба энэ тухай Хятад жүжигчин Ян Гэ хошигнон ярихдаа “Бид илүү их идэхийг л хичээж байна. Эхлээд шөлөө уучих юм бол хурдан цадна шүү дээ” хэмээн хэлжээ.

  1. Тэд түүхий ногоо идэхээс зайлсхийдэг

Тэд ногоотой хоол ихээр иддэг ч түүхийгээр нь идэхийг таашаадаггүй. Учир нь түүхий жимс, ногоо гэдсэнд удаан задарч, улмаар ходоод гэдэсний хямралд орно гэж үздэг.

  1. Айлд гар хоосон очдоггүй

Хятад заншилд гар хоосон айлд очно гэж байдаггүй. Хэдийгээр гэрийн эзэд нь зочдод бэлэг авчраад хэрэггүй гэж урьдчилан хэлдэг ч жижиг ч хамаагүй зүйл аваачиж очдог аж. Ерөнхийдөө жимс бол энд төгс бэлэг гэж тооцогддог ба ашигтай, дээрээс нь үзэмжтэй гэж Хятадууд тайлбарладаг байна.

  1. Хоолны дараа бие засдаг

Хэрэв та Хятад найзуудтайгаа ресторанд оройн хоол идээд гэнэт бие засах хэрэгтэй болвол бусад хүмүүс хоолоо дуусгахыг хүлээх нь дээр. Үгүй бол тэд таныг илт дургүйцсэн харцаар харж, ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн хэмээн үзэх болно.

  1. Голдуу хоол идсэнийхээ дараа алхдаг

Уг улсын оршин суугчид хэрэв та хоол идсэний дараа 100 алхам алхвал 99 наслах болно гэж ярьцгаадаг. Тиймдээ ч тэд оройн хоолоо идчихээд зурагтны өмнө суулгүй хамгийн ойрын цэцэрлэгт хүрээлэнгээр алхах нь байнгын үзэгдэл юм. Мөн энэ нь өглөө алхахаас илүүтэйгээр цусан дахь сахрын хэмжээг бууруулдаг болохыг судлаачид тогтоожээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!