Алдартай брэндүүдийг бусдаас онцгой, дээд зэрэглэлийнх болгодог онцлог, шинж чанарууд юу вэ?

Хүн болгон, тэр ч байтугай ихрүүд ч гэсэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдгийн адил ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэндүүд ч мөн адил өрсөлдөгчөөсөө ялгарах өвөрмөц онцлогтой байдаг. Тиймээс бид энэ удаад брэндүүдийн бусдаас онцгойрох ДНХ буюу цор ганц шинж чанарын талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Брэндийн ДНХ бол бусдаас ялгарах боломж юм

Ижил үйлдвэрлэл бүхий брэндүүд өөрсдийгөө хүмүүст сурталчилж, илүү гаргах үүднээс тухайн брэндийнхээ өвөрмөц онцлог байдлыг бий болгодог ба үүнийг нэг ёсондоо ДНХ гэж нэрлэдэг. Энэ нь бидний өдөр тутмын сүүний амт, өнгө үзэмж гээд бүхий л зүйл дээр илэрч байдаг ба тэдэн дундаас сэтгэлдээ нийцсэн, өөрөөр хэлбэл сайн ДНХ  бүтээгдэхүүнийг сонгох нь чухал Түүнчлэн ДНХ нь юунаас бүрддэгийг илүү сайн ойлгуулахын тулд тодорхой брэндүүдэд хэрхэн илэрснийг доор харуулъя.

Chanel- үнэтэй харагддаг хэрнээ энгийн загвар

Chanel гэдэг үгийг сонсонгуут жижиг хар даашинз, өвөрмөц үнэртэй ус тэргүүтэй толгойд орж ирдэг. Габриель Шанел 20-р зууны эхээр Парист анхны нэрийн дэлгүүрээ нээж, эмэгтэйн малгай зарж эхэлсэн нь жүжигчдийн дунд алдартай болжээ.

Мөн тэрээр Эрнет Бо-той хамтран “chanel no5” хэмээх сүрчиг гаргаж энгийн л нэг шилэнд хийсэн ба энэ нь өдгөө маш алдартай үнэртэн болсон юм. Үүнээс үзэхэд энэхүү брэндийн ДНХ-г энгийн хэрнээ чамин байдал бүрдүүлдэг аж. Мөн түүний нарийхан гинжтэй 2.55 гар цүнх болон хар хоншоортой гутал зэрэг нь хувь хүний биеийн онцлогийг харуулж өгснөөрөө мөн л уг брэндийн онцлог болсон байна.

Milka-  Нил ягаан өнгөтэй, аз жаргалтай үнээ

Милка шоколадны сүүг тус бүрдээ 60-аас илүүгүй үнээтэй 800 жижиг ферм бүхий гэр бүлээс авдаг тул хүмүүст хөдөөний цэвэр сүү, хайр шингээж хийсэн шоколад гэсэн ойлголтыг өгч, энэ нь эргээд уг шоколадны ДНХ болжээ.

Милка анх 1901 онд гарч эхэлсэн бөгөөд 1955 оноос эхлэн албан ёсоор нил ягаан үхэрний логотой болсон нь ч хүмүүсийн сонирхлыг татаж, өнөөг хүртэл хэвээрээ байгаа билээ.

Balenciaga- уламжлалт сэтгэхүйгээс татгалзах үзэл

Үдшийн гоёмсог даашинзаараа алдартай загвар зохион бүтээгч Кристобал Баленсиага тогтсон хэв маяг бүхий загвараас татгалзаж, ямар нэг хэмжүүрт баригдахыг хүсдэггүй нэгэн юм. Тиймдээ ч загварын салбарт оролцохыг төдийлөн хүсдэггүй байв. Гэтэл 2015 онд тус компанийн бүтээлч захирлаар томилогдсон Гүржийн зохион бүтээгч Демна Гвасалиа түүний уг санааг өргөжүүлэн том пүүз хамаа замбараагүй шийдэл зэргийг бий болгосон аж. Үүний нэг жишээг сул загварын хүрэм triple s гуталнаас харж болно.

Apple-  шинэлэг чанартай тогтолцоо

Apple брэндийн ДНХ нь дэлхийн чиг хандлагыг нэвтрүүлэх явдал юм. Түүгээр зогсохгүй бүх сегментийн стандартыг тогтоож чадсан гайхалтай түүхтэй. Жишээ нь, 2017 онд гарсан Х маркийн утасны царай мэдрэх чадвар, товчлуургүй загвар зэрэг нь олон компанид анхны төсөөлөл өгсөн. Тиймдээ ч удалгүй ихэнх андройд утаснууд уг технологийг нэвтрүүлсэн байна.

Jil Sander- минимал энгийн байдал

Германы зохион бүтээгч Жил Сандер төвийг сахисан, завсрын өнгө болоод ямар ч гоёл чимэглэлгүй минимал байдлаараа өөрийн брэндийн ДНХ-г тогтоосон бөгөөд 20-р зуунаас олон хүн уг загварыг ойлгож түүний брэнд дэлхийд танигдсан байна. Мөн тэрээр эмэгтэй хүн заавал дэгжин, чамин хувцаслахгүйгээр сайхан харагдаж болдгийг харуулсан анхны хүмүүсийн нэг юм.

Uber –  энгийн бөгөөд нийтлэг

2008 онд Травис Каланик, Гаоретт Кемп нар такси дуудах гар утасны аппликэйшн зохиох санаа гаргасан ба гурван жилийн дараагаас уг төслийг хэрэгжүүлэн гаргажээ. Uber-ын гол шинж чанар нь хар цагаан буюу хэрэглэхэд хялбар, энгийн байдал юм.  Мөн тэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсрүү анхаарлаа хандуулжээ. Түүнчлэн тэд олон сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг ба 30 доллараар хорогдох байрнаас зулзага авч 15 минутын турш хүмүүстэй тоглуулах боломж олгож байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!