Хүүхдүүдийн дурлаж иддэг төмсөн пицца хийх жор

Уг пицца нь идэхэд амттай төдийгүй маш энгийн аргаар хийгддэг тул бараг хүн бүр өдөр эсвэл оройн хоолондоо хийж болно гэдгээрээ онцлог юм. Тиймээс дээрх жорыг дагаж хийгээд шинэлэг амтыг мэдрээрэй.

Зуурмагт:

  • Сүү – 150гр
  • Халуун ус – 150гр
  • Цөцгийн тос – 30гр
  • Элсэн чихэр – 1 ц/х
  • Давс – 1 чимх
  • Исгэгч – 7гр
  • Гурил – 600гр

Шанзанд:

  • Төмс – 500гр
  • Давс, перец – амталгаагаар
  • Цөцгийн тос – 30гр
  • Бяслаг – 100гр

Соусанд:

  • Сармис – 2 хумс
  • Ургамлын тос – 30гр
  • Нунтаг улаан чинжүү – 1ц/х

Хийх арга:

Эхлээд төмсөө чанаж болгоод уснаас нь шүүж авсны дараа дээрээс нь цөцгийн тос болон давс, перецээ хийж өгнө. Мэдээж үүнийгээ сайтар нухаж орхиод хүйтэн газар байлгах хэрэгтэй.

Дараа нь зуурмагаа бэлдэхийн тулд сүү, халуун усаа хольж, давс элсэн чихэр исгэгч зэргээ хийж уустал нь хутгана. Харин энэ үед цөцгийн тосоо бага гал дээр хайлуулаад мөн адил уусмал дээрээ нэмэх ба үүнийгээ гуриландаа аажуухан хийж зуурна. Бэлэн болсон зуурмагаа тагтай саванд хийж 1 цаг орчим амраагаарай. Харин энэ хооронд бид соусаа бэлдэх ёстой учраас саримсаа жижиглэн ургамлын тосон дээрээ хийгээд паприкаг цацаж өгөхөд соус бэлэн болно.

Хугацаа өнгөрсний дараа төмсний нухашаа зурагт үзүүлсэн шиг бөөрөнхийлөх ба хүсвэл укроп нэмж болно.

Сүүлд нь гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад их нимгэлэлгүй элдэх буюу хавтгайлах бөгөөд дээр нь бөмбөлөг болгосон төмсөө тавиад тойруулан чимхээрэй.

Дараа нь үүнийгээ дээрээс нь дарж хавтгайлаад соус болон үрсэн бяслагаа жигд тарааж өгнө. Ингэхдээ шарах шүүгээний листний дээр калькин цаас дэвсэж байгаад мини пиццагаа тавихаа мартуузай.

Эцэст нь 180 хэмд 30-40 минут болгоход сайхан үнэртэй төмстэй пицца бэлэн болох ба өдрийн аль ч үед амтархан зооглох боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!