10 хүн тутмын 9 нь буруу хийдэг зүйлс: Одооноос зөв хийж эхлэхэд оройтоогүй

Хүмүүс өдөр тутамд хийдэг зүйлсийг сурахдаа бусад хүмүүсээс санаа авч, түүндээ дадсан байдаг. Гэхдээ уг ердийн хэвшлээ өөрчилж, аливаа үйлдлийг илүү хялбар аргаар хийж сурвал цаг хугацаа болоод мөнгө санхүүгийн хэмнэлт гаргах боломжтой ба энэ талаарх илүү дэлгэрэнгүйг доорх мэдээллээс аваарай.

  1. Өндгийг хөргөгчний хаалганд бүү хийгээрэй

Хөргөгчний хаалганд байрлах өндөгний тасалгаа нь хөргөгчийн хамгийн дулаан хэсэг бөгөөд хаалга нь байнга нээгдэж, хаагдсанаар өндөгний чанарт муугаар нөлөөлж болзошгүй юм. Тиймээс өндгөө хайрцагт хийгээд хөргөгчний энгийн тавиурт нь тавьж заншаарай.

  1. Сахлын татуургыг чийггүй орчинд хадгалах

Сахлын татуургаа чийгтэй газар бүү орхи. Ингэснээр үүн дээр бактери үржин амархан зэвэрч, улмаар ир нь хурдан мохдог байна. Харин оронд нь угаалгын өрөөнөөс хол хуурай газар байлгаарай.

  1. Талхны зүсэм бүрийг тусдаа уутанд хийж хадгалах

Талхыг долоо хоногийн турш шинэхэн байлгахын тулд зүсэм бүрийг нь тусдаа уутанд хийж сайтар амыг нь дарах хэрэгтэй. Мэдээж үүнд агаар чийг орохгүй тул хурдан мөөгөнцөртөн муудах боломжгүй болно.

  1. Нарны шилийг энгэрийн халаасандаа хийж явах

Гадаа хурц нартай үед олон хүн нарны шил зүүдэг шүү дээ. Гэхдээ хэрэглэхгүй үедээ тэд ихэвчлэн өмдний халаасандаа эсвэл энгэртээ зүүгээд орхичихдог. Гэвч энэ нь тун буруу бөгөөд энгэрийн халаасандаа линзийг нь цааш харуулан хийж явбал шилээ бараг л гэмтээхгүй.

  1. Даршилсан ногоог доош харуулан хадгалбал илүү удаан шинээрээ байна

Шилтэй даршилсан ногооны тагийг доош харуулан хадгалахад дотор нь хөгц мөөгөнцөр үүсгэх боломж буурдаг.

  1. Кофегоо эхлээд сүүн дээрээ хийвэл хутгах шаардлагагүй болно

Юун түрүүнд аяганыхаа ёроолд сүү юм уу крем хийж байгаад дээрээс нь кофегоо хийвэл хутгах шаардлагагүй болох ба олон зуун нэг удаагийн халбага хаягдалгүй үлдэх давуу талтай.

  1. Лааг удаан асаахын тулд голыг нь бага зэрэг тайраарай

Лааны гол урт байх тусмаа том дөл үүсгэж, лав нь илүү хурдан хайлж дуусдаг тул голыг нь богиносгосноор илүү удаан асна гэсэн үг.

  1. Хүйтэн кофег илүү амттай болгохыг хүсвэл энгийн мөсний оронд хөлдөөсөн кофе хэрэглээрэй

Зуны аагим халуунд хүйтэн кофе хамгийн сайхан шүү дээ. Тэгвэл үүнийг бэлдэхдээ урьдчилан хөлдөөсөн кофе хийж уувал хамаагүй амтлаг байх болно.

  1. Ариун цэврийн цаасаа зууван хэлбэрт оруулвал хамаагүй хэмнэлттэй байна

Ариун цэврийн цаасныхаа голыг дээрээс нь дарж зууван хэлбэрт оруулвал эргэлдэх хурд нь багасч хүмүүс өмнөхөөсөө илүү бага цаас тасдаж авах ба үнэмшилгүй санагдаж магадгүй ч туршилтаар тогтоогдсон байдаг гэнэ.

  1. Хоол хийхийн өмнө хайруулын тавгаа тослох

Зарим хайруулын таваг, тогоо зэрэг нь ёроолдоо наалддаггүй гэсэн байдаг ч хоол хийхээсээ өмнө тосоор тосолж байгаад хийвэл хоол илүү амттай жигд болсон байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!