Унжгар, унтаа хэлбэртэй нүдийг цоглог, эрч хүчтэй харагдуулах будалтууд

Энэ төрлийн нүд будалт нь эмэгтэйчүүдийн чадварыг нэлээд шалгадаг бөгөөд унжсан зовхи нь будалтын ихэнх хэсгийг хааж, бараг л будаагүй мэт харагдуулдаг. Гэхдээ юм бүхэнд арга байдгийн адил унжуу нүдийг ч бас сэргэг цовоо байдлаар будах боломжтой. Тиймээс ийм нүдтэй эмэгтэйчүүд байвал уг мэдээллийг анхааралтай уншаарай.

Унжуу нүд гэж ямар төрлийн нүд вэ?

Энэ нь давхраатай боловч дээд зузаан зовхи нь нүдрүү унжсан байдлыг хэлдэг ба зарим үед илүү хүнхэр мэт харагддаг.

Нүдээ будахдаа тениэ давхрааныхаа хажууд түрхэх

Ийм нүдийг бүхэлд нь тенээр будвал өмнө нь хэлсэнчлэн бараг л харагдахгүй. Тиймээс үүнийг хөмсөгний ясанд ойртуулан, нүдний гадна буланд тарааж өгвөл илүү дээр байх болно. Өөрөөр хэлбэл будгаа жигд дээшээ чиглэлтэй түрхээрэй.

Давхраатай будалт хийх

Унжуу нүд нь давхраатай байсан ч түүнийгээ зовхиороо далдалчихдаг учир нэмэлтээр давхраатай будалт хийх нь тун тохиромжтой. Үүний тулд олон төрлийн давхраатай будалтын хичээл үзэж болох ба байгаагаасаа илүү сэргэг нүдтэй харагдана.

Хөмсөгний ясыг тодруулах

Хэрэв нүдээ том дээрээс нь гэрэлтсэн харагдуулахыг хүсвэл хөмсөгнийхөө ясан дээр бага зэрэг гэрэл нэмж өгөөрэй. Ингэснээр нэг ёсондоо нүд өргөгдсөн мэт хуурмаг дүр бий болох болно. Нэмж хэлэхэд хамрын үзүүр хацрын ясандаа ч мөн бага зэрэг гэрэл тавьж өгснөөр царай төрх эрс өөрчлөгддөг.

Нүднийхээ ухархайд гэрэл тавих

Энэ төрлийн нүдэнд зориулсан өөр нэг будалт бол нүдний ухархайд гэрэл тавих арга юм. Мэдээж гэрэл нэмж өгснөөр нүд сэргэж урт харагдах болно.

Контурыг зөв зурах

Унжуу нүдэнд контур зурахдаа зовхио бүхэлд нь будаад хэрэггүй. Харин оронд нь хоёр дахь зурагт үзүүлсэн шиг нарийхан хоёр зураас зурж, уг ажлаа дуусгавал таны нүдэнд хамгийн сайн тохирно. Мөн үүнийг гадны оронд сарьсан багваахайн далавч гэж нэрлэдэг.

Зовхиндоо праймер түрхэх

Нүд будалтаа илүү удаан ба тод байлгахыг хүсвэл будахаасаа өмнө праймер түрхээрэй. Энэ нь будгийг жигд тарааж, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлдэг.

Нүдээ будахдаа үргэлж урагшаа харах

Зөвхөн унжуу нүдэнд зориулсан будалт хийхдээ нүдээ дээш доош болгож эсвэл анихгүйгээр эгц урагш харж байгаад будвал хамгийн тохиромжтой будалт бий болох болно.

Аль болох матт тень хэрэглэх

Матт тень нь унжуу нүдний давхрааг  томсгож, өөрөөр хэлбэл өмнөхөөсөө илүү нээлттэй мэт харагдуулдгаараа онцлог юм. Мөн будагны цайвар өнгийг нүднийхээ ухархайд бараан өнгийг гадна хэсэгт нь түрхэж өгөхөө мартуузай.

Нүдээ зөв хэлбэржүүлж сурах

Тень түрхэхдээ дугуй хөдөлгөөнөөр будахын оронд шулуун хэвтээ шугамаар будаарай. Гэхдээ хөмсөгний үзүүр зовхины үзүүр нийлэхгүй байхаар будах ёстойг мартаж болохгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!