Хэдий их идсэн ч таргалддаггүй Португалчуудын хооллолтын 10 нууц

Португалд байцаатай шөл төмстэй сагамхай загас гээд олон төрлийн уламжлалт хоол байдаг хэдий ч нутгийн иргэд сайхан биетэй хэвээрээ л байдаг. Тиймдээ ч  хамгийн гоолиг, эрүүл биетэй орнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бөгөөд тэдний хооллолтын дэглэм болон идэх зуршлын талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэн орууллаа.

  1. Тэд газар дундын тэнгисийн хоолны дэглэмийг баримталдаг

Португальчууд газар дундын тэнгисийн хоолны дэглэм буюу олон тооны жимс, хүнсний ногоо, үр тарианы талх, цөөн тооны өндөг, сүүн бүтээгдэхүүн дээр гол анхаарлаа хандуулдаг гэнэ. Мөн үүнээс гадна долоо хоногт дор хаяж 2 удаа далайн хоол иддэг ба самрыг ч мөн өргөн хэрэглэдэг. Жишээ нь, Португалийн загвар өмсөгч Сара Сампайо түүхий бүйлс идэх дуртай бөгөөд үүнийг зургаан сар тасралтгүй идэхэд жин хасахад нөлөөлдөг.

  1. Өдөрт таван удаа хооллодог

Эндэхийн хоол тэжээлийн мэргэжилтнүүд өдөрт нэг юм уу хоёр удаа их хоол идсэнээс таван удаа бага хэмжээгээр хооллох нь ашигтай гэж үздэг. Тэд өглөөний цайндаа ихэвчлэн сүүтэй кофе сэндвич иддэг ба өдрийн цайны үеэр кофег чихэрлэг амттантай хослуулдаг байна. Мөн үдийн хоолондоо шөл ууж, загас иддэг бөгөөд Bacalhau хэмээх төмстэй загасаараа алдартай юм. Тиймдээ ч алдарт хөл бөмбөгч Кристиан Роналдо хүртэл уг хоолонд тун дуртай аж. Харин оройн цагаар кофетой нарийн боов эсвэл салат жимс жимсгэнэ иддэг байна.

  1. Португальчууд будаа их иддэг

Энэ улс нь цагаан будааны хэрэглээгээрээ Европын бусад орнуудаас нэгдүгээр байранд ордог. Цагаан будааг зөвхөн хоолонд бус амттанд ч бас хэрэглэдэг. Тэдний үзсэнээр будаа нь хоол боловсруулалтыг сайжруулж, эрч хүчийг нөхдөг учраас ихээр хэрэглэдэг аж.

  1. Кофег ихээр уудаг

Энэ улсын насанд хүрсэн нэг хүнд жилд 4 кг кофены шош ногддог ба зарим судалгаагаар уг ундаа нь хоолны дуршлыг бууруулж, өөх тосыг шатаахад тусалдаг болох нь тогтоогджээ.

  1. Тэд ногооны шөлөнд дуртай

Португалийн хамгийн алдартай хоолны нэг бол Калдо Перо шөл юм. Үүнийг голчлон байцаагаар хийдэг ба энэ нь витамин, эрдэс бодисоор баялгийн зэрэгцээ удаан хугацаанд цатгалан байх мэдрэмжийг өгдөг байна.

  1. Бага илчлэгтэй амттан иддэг

Пастель Де Ната бол Португалийн нийтлэг амттан бөгөөд 100 гр-д зөвхөн 227 ккал илчлэг агуулдаг аж. Гэтэл бидний иддэг шоколадтай бялуу 428 ккал, бяслагтай бялуу 344 ккал илчлэгтэй байдаг.

  1. Ихэнхдээ олуулаа хооллодог

Тэдний амьдралын нэг хэв маяг нь хамтаараа хоол идэх бөгөөд ингэснээр хэт их идэхээс сэргийлж, хэвийн жинтэй байхад туслахаас гадна олуулаа хооллож буй нөхцөлд тийм ч том аягаар идэцгээдэггүй нь мөн давуу тал болдог.

  1. Хоолондоо шанцай хийдэг

Португальчууд халуун ногоонд дуртай учраас янз бүрийн хоол, амттан дээрээ шанцай нэмдэг. Шанцай нь хоолны дуршлыг хянаж бодисын солилцоог хурдасгадаг.

  1. Улаан буудайн оронд эрдэнэ шишийн талхыг илүүд үздэг

Тэд улаан буудайн биш эрдэнэ шишийн эсвэл бүхэл үрийн гурилаар хийсэн талхыг түлхүү хэрэглэдэг бөгөөд энэ нь өег дээрээс нь нэмэлт калори агуулаагүй бүтээгдэхүүн юм.

  1. Хооллохдоо сэтгэл хангалуун байдаг

Энэ улсынхан ажлын өдрүүдэд нэг цагийг, амралтын өдөр хоёр цагийг зөвхөн хоол идэхэд л зарцуулдаг ба ингэхдээ аз жаргал, сэтгэл ханамжтайгаар иддэг гэнэ. Мөн хоолыг удаан идэх үед тархи цадсан дохио авч бага идэх арга болдог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!