Аагим халуун өдрүүдийг хөлсөө урсгахгүйгээр хөнгөхөн давах аргууд

Зуны сүүлчийн өдрүүд тун ч халуун өнгөрч байна. Тэгвэл халууныг даван гарах сонирхолтой аргуудыг та бүхэндээ зааж өгөхөөр бэлтгэлээ. Сурч аваад туршаад үзээрэй. Хөлсөө урсгаж, хамаг эрч хүчээ барж хэвтэх шаардлагагүй боллоо.

Хөшгийг хаалттай байлга. 

Гэрээ сэрүүхэн байлгахын тулд хөшгөө үргэлж хаалттай байлгаарай. Энэ нь нарны хурц туяаг гэрт оруулахгүй бөгөөд гэрийг илүү агаартай, сэрүүхэн байхад тусална.

Гар хийцийн “агааржуулагч” системийг бий болгох. 

Ганц сэнс асаагаад бүх асуудал шийдэгддэг бол хэчнээн сайхан бэ. Харамсалтай нь гэр халуун байвал сэнс ч гэсэн халуун агаар гаргадаг. Тиймээс одооноос сэнс асаахдаа урд нь мөс тавиад үзээрэй. Илүү сэрүүхэн, сэнгэнэсэн агаарыг танд бэлэглэх болно.

Худалдан авалтаа өглөө эрт хийхээ мартуузай. 

Ажилаа өглөө эрт төлөвлөх хэрэгтэй. Дэлгүүр орох ажилтай бол, гадуур ажил амжуулах бол өглөө эрт цаг агаар сэрүүн, зам сэлүүхэн үед гэрээс гараарай. Өдрийн ид халуунд машинд суугаад гадуур явахаас аль болох татгалз.

Кофеноос татгалзаж, оронд нь ус уу. 

Хийжүүлсэн ундаа, кафейн агуулсан кофе, эрч хүчний ундаа зэрэг нь таныг сэрүүцүүлэхийн оронд шингэн алдалтанд хүргэдэг. Тиймээс халуун өдөр хүйтэн уснаас салах хэрэггүй. Цангаагүй байсан ч хүйтэн ус сайн ууж байгаарай. Хөлсөөрөө алдсан шингэнийг ганцхан ус л нөхөж чадна.

Нарнаас өөрийгөө хамгаалахаа бүү март

Ойролцоох дэлгүүр лүүгээ лонх ус авахаар явж байсан ч нарнаас хамгаалах тос түрхэх нь чухал. Мөн нарнаас хамгаалах малгай, шүхэр зэргийг барьж гарахаа мартуузай. Нарны хурц цацрагаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү.

Шим тэжээл ихтэй хоол идээрэй. 

Зуны улиралд гэнэт ихээр идэх биш, бага багаар ойр ойрхон идээрэй. Мөн усархаг жимс, шинэхэн ногоо зэргийг түлхүү идэж, биедээ сайн шим тэжээл өгөх хэрэгтэй.

Ухаалаг хувцаслах

Халуун өдөр аль болох цагаан цайвар өнгийн хувцас өмсөж байгаарай. Энэ нь нарны элчийг сааруулна. Харин хар бараан өнгийн хувцас нь нарны тусгалыг өөртөө шингээдэг тул таныг улам бүр халууцуулна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!