Эмээгийн алдарт жор: Сонгинотой гамбир хийж сураарай

Өдөр тутамдаа байнга л талх нарийн боов идэхийн зэрэгцээ сонгинотой гамбир хийж сурвал тун ч амттайн дээр хийхэд хялбар бүтээгдэхүүнтэй болж авлаа гэсэн үг. Мөн үүнийг сонгиноос гадна элсэн чихэр, үзэм гээд бусад төрлийн зүйлстэй хольж хийх боломжтой. Ингээд өнөөдрийн жор болох сонгинотой гамбир хийх аргаа хамтдаа туршицгаая.

Жор:

  • Ногоон сонгино – 1 багц
  • Өндөг – 2ш
  • Халуун ус – 200гр
  • Давс – 1 халбага
  • Гурил – 500гр

Нэмэлтээр:

  • Өндөгний шар – 1ш
  • Цөцгийн тос – 80гр
  • Давс – 1чимх
  • Ус – 2 халбага

Хийх арга:

Эхлээд ногоон сонгиноо жижиглэн хэрчээд өндгөө нэмэн хутгана. Үүн дээрээ 200 гр бүлээн усаа хийгээд дахин хутгасны дараа гурилаа бага багаар хийж зуурна. Ерөнхийдөө зуурмаг нь бага зэрэг шингэн байх хэрэгтэй ба наалдахгүй байх үүднээс гараа ургамлын тосоор тослоорой.

Ингээд зуурмагаа таглаад 15 минут байлгана. Хугацаа өнгөрсний дараа гурилаа 8 хэсэгт хуваана. Ингэхдээ нэмэлтээр бэлтгэсэн өндөгний шар, цөцгийн тос, давс болон багахан усаа хооронд нь холиод үүгээрээ хуваасан зуурмаг тус бүрээ сайтар тослох бөгөөд бүгдийг нь 10 минут амраах хэрэгтэй.

Дараа нь хуваасан гурилнуудаа нимгэн болтол нь илдэх ба сайтар тослоод зураг дээрх шиг давхарлан нэг төрлийн сарнай хэлбэртэй болгоорой.

Эцэст нь үүнийгээ дээрээс нь бага зэрэг хавтгайлан илдэж, урьдчилан халаасан тосонд шаргал болтол нь болгоод гаргах бөгөөд бүх төрлийн хоолны нэмэлт хачир болгож эсвэл зүгээр л дангаар нь идсэн ч амттай байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!