Билли Айлиш өөрийн бие галбираа хүлээн зөвшөөрч, нэвсгэр том хувцаснаас салсан түүх

Билли Айлиш сул том хувцас өмсдөг гайхалтай авьяастай дуучин гэдгээрээ дэлхийд алдартай бөгөөд саяхан Британийн Vogue сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулахдаа огт харагдаагүй өөр хэв маягийг харуулж, олон шүтэн бишрэгчдээ гайхшируулаад амжлаа. Харин түүний уг үйлдэл өмнө нь төдийлөн бие махбоддоо сэтгэл хангалуун биш байсан ч одоо энэ бүхнийг өөрөөр хардаг болсонтой хобоотойгоор нийгмийн тогтсон үзлийг халах санааг илэрхийлж байгаа аж. Иймээс түүний үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөн талаарх түүхийг энд сонирхуулахаар нийтэллээ.

Бяцхан Билли биеийнхээ галбирт сэтгэл дундуур явжээ

Билли Айлиш биеийн дисморфи өвчтэй байсан бөгөөд түүний хэлснээр тэрээр 12 настайгаасаа гадаад төрхөндөө санаа зовж эхэлсэн байна. Тэр үед Билли бүжгийн хамтлагт байсан ба бүжиглэхдээ үнэхээр бариу жижигхэн хувцас өмсдөг байсан нь биеийг нь ил болгож, маш тухгүй байдал үүсгэн улмаар сэтгэл санааны хямралд орсон тухайгаа өгүүлжээ.

Тэр хөгжмөөс өөр юунд ч үнэлэгдэхийг хүссэнгүй

Биллигийн бие махбод болон туулсан бүх зүйл нь түүнийг бусдаас онцгой байхад тусалсан ба зөвхөн сул хувцас өмсөхөд нь хүмүүс элдэв янзын зүйл ярихгүй байсан нь өнөөдрийн хэв маягийг бүрдүүлэх гол шалтгаан нь болсон гэдэг. Мөн тэрээр хөгжмөөс өөр юу ч намайг үнэлж эсвэл гоочлох ёсгүй хэмээжээ.

Тэрээр улаан хивсний ёслолын өнгө төрхийг өөрийн өвөрмөц хэв маягаараа ганхуулж байв

Билли 2020 оны Оскарын шагнал гардуулах ёслолд биеийг нь бүхэлд нь бүрхсэн цагаан Chanel хослолтой ирсэн ба энэ нь түүнд маш сайхан зохицож байлаа.

Тэрээр хэдий чамин ганган биш ч загварлаг хэв маяг, хүчтэй хоолойгоороо олон хүнийг араасаа дагуулж, амьд тоглолтынх нь үеэр мянга мянган хүн  дууг нь дагаж дуулдаг үнэхээр чадварлаг нэгэн юм.

Гэхдээ тэр сул хувцаснаас уйдаж эхэлжээ

2021 Met Gala ёслолын үеэр Билли гоёмсог даашинз өмсөж ирсэн нь түүний өөрчлөлтийн томоохон мөч байсан бөгөөд энэ үеэр “Би нэвсгэр том хувцас өмсчихөөд дур булаам, тачаангуй байж чадахгүй юм шиг санагддаг” гэж хэлээд түүний үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөж буйг ч бас тайлбарлав.

Сайхан мэдрэмж төрүүлж байгаа зүйлдээ л анхаар

Билли Айлиш том болох тусмаа сэтгэлгээгээ өөрчилсөн төдийгүй Vogue сэтгүүлд дотуур хувцастай дэгжин зургаа авхуулсан нь үүний нэгэн баталгаа боллоо. Мөн тухайн сэтгүүлийн нүүрэнд “Бүх зүйл сайхан мэдрэмжээс үүдэлтэй” гэсэн утгатай ишлэл бичсэн байв.

Билли одоо биеийн галбиртаа сэтгэл хангалуун байдаг

Поп од өмнө нь өөрийнхөө тухай эсвэл өөрт нь юу сайхан санагддаг тухай бодохыг хүсдэггүй байсан ба сүүлийн 2 сарын хугацаанд өөрийгөө илүү сайн мэдэрснээ дурдсан юм. Мөн тэрээр ямар ч үед эрэгтэйлэг эсвэл эмэгтэйлэг байдлаар хувцаслах боломжтой болсондоо ихэд баярлаж байгаагаас гадна биедээ сэтгэл хангалуун бус байдаг бусад хүмүүс ч бас тогтсон үзэл бодлоос салж,  энэ амьдралдаа сэтгэл хангалуун байхыг чин сэтгэлээсээ хүсжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!