Ааштай хадам ээж ч нас ахихаар зөөлөн ааштай эмээ болж хувирдаг: Яагаад хүн нас ахин тусам намбатай, зөөлөн болдог вэ?

Хүний сэтгэл хөдлөл цаг хугацааны явцад өөрчлөгддөг бөгөөд нас ахих тусам улам багасдаг аж. Тиймээс сэтгэл хөдлөл хөгшрөлтөнд хэрхэн нөлөөлдөг талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэнтэй хуваалцахад бэлэн боллоо.

Настай хүмүүсийн уур уцаар давах чадвар илүү өндөр байдаг

Бяцхан хүүхдүүд жаахан загнуулчихаад л амархан уйлчихдаг шүү дээ. Энэ нь тэдний хэт мэдрэмтгий сэтгэл хөдлөлөөс болдог ба өсвөр насанд очсон ч тэр гормоны тогтворгүй байдлаас болон уур уцаараа барих тал дээр дутмаг байдаг аж. Тэгвэл ахимаг насныхан амьдралын туршлага болон цөөн чанартай хүнтэй харьцдагаас үүдэн уур бухимдлаа удирдах чадвар нь хамаагүй их байдаг гэнэ.

Тэд илүү эерэг хандлагатай байдаг

Нас ахих тусам уур бухимдлыг бага мэдрэхийн зэрэгцээ аз жаргалын мэдрэмж ч нэмэгддэг. Тийм учраас хүүхдүүд өвөө эмээгийнхээ гэрт очихдоо ихэд баяртай байдаг байх. Мөн тэд хөгшрөлтийн талаар өөр бодолтой болж, тийм ч урт хугацаа үлдээгүй гэдгийг ухамсарлан эерэг сэтгэл хөдлөлрүү тэмүүлж, сөрөг бүхнээс ангижрах хандлагатай байдаг аж.

Ахмад настнууд санаа зовох нь бага байдаг

Хэдийгээр хөгшин хүмүүс эрүүл мэндийн асуудал болон нийгмийн харилцаанд бага ордогтой холбоотойгоор илүү юманд санаа зовдог байх магадлалтай ч үнэн хэрэгтээ залуу хүмүүсээс хамаагүй бага зовнилттой байдаг. Цаашлаад энэ насныхан өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрч, илүү уужуу сэтгэдэг болсон байхаас гадна хэцүү зүйл тохиолдсон ч сэтгэлийн хямралаа удирдах аргыг ашигладаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!