Жуулчдын нүдийг хужирлах Хятад хувцаслалтын 10 онцлог

Хятадын загвар зохион бүтээгч Вера Вонгийн даашинзны гоёмсог байдал нь  олон загвар сонирхогчдод таалагдсан бөгөөд Хятадууд энэ төрлийн зах зээлээрээ сүүлийн үед дэлхийд танигдаад байгаа аж. Иймд тус орны эмэгтэйчүүд хэрхэн хувцасладаг талаарх зарим мэдээллийг нийтлэхээр шийдлээ.

  1. Шилэн трико

Хятад эмэгтэйчүүд ихэвчлэн шилэн трико өмсдөг ч хар өнгөтэйг өмсөлгүй, хэт бүдүүлэг хэмээн үздэг байна. Тиймээс голдуу биеийн өнгийн триког сонгодог.

  1. Салаатай тавчик

Салаатай тавчикийг Хятадад хямд гутал гэж үздэг ба хотын төвөөр бараг л үзэгдэхгүй. Харин гэртээ уг тавчикийг түгээмэл өмсөхөөс гадна ариун цэврийн өрөөнд орохдоо л өмсдөг тусдаа энэ төрлийн углааштай байдаг гэнэ.

  1. Подволк болон майк

Энэ орны олон зуун жилийн уламжлал аажмаар барууны хэв маягт шилжиж байгаа ч мөр хүзүүгээ хэт гаргасан майк өмсөхөөс татгалзаж, хэрэв өмссөн тохиолдолд нимгэн цамц зэргийг дээгүүр нь өмсдөг аж. Тиймээс тэд ихэвчлэн загварлаг подволкоор гангардаг байна.

  1. Усны хувцас

Хятадын далайн эрэг дээр бикинитэй эмэгтэйчүүд харагдах нь ховор. Тэд ихэвчлэн биеийн ил хэсгүүдийг халхалсан тусдаа усны хувцас өмсдөг ба зарим үед банзалтай харагддаг.

  1. Үндэсний хувцас

Хэдийгээр тэд үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсдөггүй ч, чухал албан ёсны уулзалтад Ципао хэмээн нэрлэгдэх уг даашинзаар гангардаг байна. Мөн үүнийг онгоцны үйлчлэгч, зарим үйлчилгээний ажилтнууд болон Хонг Конгийн бага сургуулийн сурагчид дүрэмт хувцсаа болгон өмсдөг.

6. Гоёл чимэглэл

2019 онд Хятад үнэт эдлэлийн зах зээл дэлхийн зах зээлийн 32 хувийг эзэлж байжээ. Тэд ерөнхийдөө цэвэрхэн хийцтэй алтан эдлэлд дуртай бөгөөд сүйн бөгж бараг л солилцдоггүй. Харин гэрлэсэн хойноо хуримын бөгж зүүдэг ба эмэгтэйчүүд баруун гартаа эрэгтэйчүүд зүүн гартаа байлгадаг.

7. Өсгийтэй гутал

Хэдэн жилийн өмнө тус улсад өсгийтэй гутал моданд орж, ажил амралт гээд ямар ч үед өдөржингөө өмсдөг байлаа. Гэсэн ч сүүлийн 2 жилийн хугацаанд өсгийтэй гутал үйлдвэрлэгчдийн орлого эрс багасаж, алдартай загвар зохион бүтээгчид ч илүү намхан, хөлд эвтэйхэн загварыг бий болгох болжээ.

8. Ердийн хэв маяг

Хятадын том хотуудын гудамжаар дүүрэн хар, цагаан, шаргал гэх мэт энгийн өнгөтэй хэрнээ загварлаг хувцаслалттай хүмүүс харагддаг бөгөөд гаднын жуулчид хаана байгаадаа эргэлзсэн ч удаатай гэнэ.

9. Туршилт

Олон нийтийн сүлжээгээр энэ орны загварлаг хувцасласан охид залуусын бичлэг өргөн тархахын зэрэгцээ тэднээс санаа авах бусад орны хэрэглэгчид олширсоор байна. Жишээ нь, зузаан ултай пүүзэн дээр хар савхи, жинсэн комбинзон өмсөх гэх мэт.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!