Наснаасаа илт залуу харагддаг 11 алдартан өөрсдийн гоо сайхны нууцаа хуваалцжээ

Улаан хивсэн дээр алхах одод үнэхээр гайхалтай харагддагтай хэн ч маргахгүй. Тэгвэл тэдний олонх нь наснаасаа хамаагүй залуухан төрхтэй байдаг ба жинхэнэ насыг нь сонсоод итгэхэд тун ч бэрх байдаг. Иймээс тэдгээр оддын тухай сонирхолтой баримтыг уншигч танд хүргэж, уг байдлынх нь нууц юу болохыг хамтдаа харцгаая.

  1. Вера Вонг (73 нас)

Вера Вонг 73 настайдаа 45 настай мэт харагддаг ба түүний гол баримталдаг зүйл нь сайн нойр авахтай холбоотой гэнэ. Мөн тэрээр залуудаа маш их спортоор хичээллэдэг байсан нь ч бас нөлөө үзүүлжээ.

  1. Салма Хайек (55 нас)

Салма сайхан царай гэрэлтсэн арьсаараа алдартай бөгөөд нэгэн блогдоо жүржийн коктейл байнга уудгаа хэлжээ. Үүнд цитрус жимс, турмерик, хар перец, чацаргана зэрэг ордог байна. Үүнээс гадна жүжигчин эмэгтэй орой унтахдаа арьсаа сайтар цэвэрлээд өглөө нь зүгээр л усаар угаадаг талаараа хуваалцлаа.

  1. Хэлли Берри (55 нас)

Хэлли өдгөө 55 насандаа эрчимтэй дасгал хийж, түүнийгээ олон нийтийн сүлжээнд байршуулан хүмүүст урам өгч буй эмэгтэй юм. Мөн Берри коллагентэй маскыг байнга хэрэглэж, ясны шөл уудаг байна. Тэрээр “Махны дэлгүүрээс бараг л үнэгүй шахам тойгны яс аваад гэртээ өдрийн турш чанаж, гарсан шөлийг нь уух хэрэгтэй” хэмээн зөвлөв.

  1. Николь Кидман (55 нас)

Хэдийгээр тэр зарим гоо сайхны мэс засалд орсон ч гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд олон зүйл хийдэг. Жишээ нь, тогтмол бэлтгэл хийх, бясалгах, чийгшүүлэгч тос агуулсан усан д орох, үсний маск өөрийн гараар хийх гэх мэт. Түүнчлэн Николь нэгэн ярилцлагадаа “Урт өдрийн дараа нүүрний будгаа арилгах тэнхэлгүй байвал цэвэрлэгч салфетка ашиглаж болно” хэмээн дурдсан ба нарны тосыг хэзээ ч мартаж болохгүйг давхар санууллаа.

Хэдийгээр тэр зарим гоо сайхны мэс засалд орсон ч гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд олон зүйл хийдэг. Жишээ нь, тогтмол бэлтгэл хийх, бясалгах, чийгшүүлэгч тос агуулсан усан д орох, үсний маск өөрийн гараар хийх гэх мэт. Түүнчлэн Николь нэгэн ярилцлагадаа “Урт өдрийн дараа нүүрний будгаа арилгах тэнхэлгүй байвал цэвэрлэгч салфетка ашиглаж болно” хэмээн дурдсан ба нарны тосыг хэзээ ч мартаж болохгүйг давхар санууллаа.

  1. Женнифер Энистон ( 53 нас)

Женнифер нас ахих тусам хүний бие махбод сулардаг гэдэгтэй бараг л санал нийлдэггүй бөгөөд үүнийг өөрийн биеэр батлаад байна. Тэрээр өглөө бүр шингэн алимны цуу ууж, хагас цагийн дараанаас өглөөний цайгаа бэлддэг байна. Мөн жүжигчин бүсгүй 10 жил үргэлжилсэн “Найзууд” цуврал киноны зураг авалтын үеэр өдөр бүр нэг төрлийн салат иддэг байжээ. Энэ нь булгур, өргөст хэмэх, вандуй, фета бяслаг зэргээс бүрддэг бөгөөд үүний зэрэгцээ маш олон төрлийн дасгал хөдөлгөөн хийдэг аж.

  1. Жулианна Мур (61 нас)

Жулианна 23 настайгаасаа эхлэн өдөр бүр нүүрэндээ нарны тос түрхсэн ба зөвхөн сүүдэрт алхахыг хичээж, гадаа асарт ховор суудаг аж. Түүнчлэн өөр чухал үйл явдлын өмнө сүши болон бусад өндөр натри агуулсан хоол иддэггүй бөгөөд арьсандаа коллаген эластинийг их хэмжээгээр өгч, долоо хоногт 4-5 удаа йог хийдэг байна.

  1. София Вергара (50 нас)

 

Гайхалтай бие галбирын эзэн София Вергара долоо хоногт 2-3 цаг усан спорт йог бүжгээр хичээллэдэг нь тийм ч их хугацаа биш ч гэлээ хооллолтондоо маш их анхаарч улаан мах огт иддэггүй аж. Мөн түүний сайхан байдлын нэг нууц нь уруулын будаг бөгөөд ингэснээр илүү эрч хүчтэй залуу харагддаг гэлээ.

  1. Женифер Гарнер (50 нас)

Тэрээр хөгшрөлт болон арьсны бусад асуудалтай тэмцэхэд тусалдаг ретинолыг байнга хэрэглэхийн зэрэгцээ кардио дасгалын тусламжтай стрессээ гадагшлуулдаг байна. Цаашлаад Гарнер үсний сэнс хэрэглэхгүй үсээ салхинд хатаахыг зөвлөдөг бөгөөд гэр бүлийн хамт жимс ногоо тарьж ургуулан шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэдэг нь түүний залуу харагддагтай салшгүй холбоотой аж.

  1. Женнифер Лопез (53 нас)

Ж.Ло нэгэн ярилцлагадаа өөрийгөө 20 гарсан гэж боддоггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүнчлэн Женниферийн сайхан биеийн нууц нь зөвхөн хөдөлгөөн бөгөөд дугуй унах, фитнесст явах, бүжиглэх зэрэг олон төрлийн зүйл хийдэг байна. Харин түүний төгс арьс нь “5с” буюу нойр, тос, серум, нэмэлт тэжээл, тайван байдлаас шалтгаалдаг аж.

  1. Пенелопа Крус (48 нас)

Од бүсгүй олон жилийн турш өөх тос багатай уураг, үр тариа, шинэхэн авокадо, оливын тос, их хэмжээний усыг хооллолтондоо оруулсаар иржээ. Мөн Пенелопа ихэвчлэн бикрам гэх йогийн төрлийг хийдэг ба элсэн чихэр, сүү сүүн бүтээгдэхүүнээс бүрэн татгалзжээ.

Од бүсгүй олон жилийн турш өөх тос багатай уураг, үр тариа, шинэхэн авокадо, оливын тос, их хэмжээний усыг хооллолтондоо оруулсаар иржээ. Мөн Пенелопа ихэвчлэн бикрам гэх йогийн төрлийг хийдэг ба элсэн чихэр, сүү сүүн бүтээгдэхүүнээс бүрэн татгалзжээ.

  1. Анжела Бассетт (63 нас)

Анжелагийн насны үзэл бодол бусдаас өөр бөгөөд 60 насныг 40 настай, 70 насыг 50 настай зүйрлэн боддог гэжээ. Үүнээс гадна Бассетт долоо хоногт хоёр удаа дасгалжуулагчтай бэлтгэл хийдэг ба тусгай хоолны цэстэй аж. Тухайлбал, даваа мягмар гарагт нүүрс усаар баялаг хүнс, лхагва пүрэв гаригт уураг хүнсний ногоо түлхүү иддэг бол баасан, бямба, ням гарагт эрүүл өөх тос, загас, буйлс зэргээр хооллодог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!