Нэг дэрээ хоёр өдөр дараалж дэрлэж болохгүй ноцтой шалтгаанууд

Бид өдөр тутамдаа цэвэр цагаан хэрэглэл дээр унтах ёстой нь зүйн хэрэг боловч дэрний утыг онцгойлон цэвэр байлгах хэрэгтэй. Учир нь энэ нь нүүрний эмзэг арьсанд шууд хүрч, элдэв төрлийн батга гаргах, харшлах зэрэг асуудлын нэгэн хүчин зүйл болдог. Тиймээс үүнийг долоо хоногт хоёроос гурван удаа солихыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг ба ямар учир шалтгаантайг доорх мэдээллээс илүү дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

  1. Тоосны хачиг үүсгэдэг

Орны даавуу болон дэрний уут нь хөлс, нүүр будалтын үлдэгдэл, арьсны 50 сая орчим үхсэн эсийг нэг шөнийн дотор шингээдэг. Гэтэл энэ нь тоосны хачиг бий болж үржих хамгийн тохиромжтой нөхцөл болдог ба эдгээрийг угаахгүй удвал арьсны олон төрлийн өвчинд өртөх боломжтой.

  1. Батга гарах шалтгаан болдог

Унтахынхаа өмнө нүүрний будгаа бүрэн арилгасан гэж ихэнх эмэгтэйчүүд боддог ч үнэн хэрэгтээ будагны бага хэмжээний үлдэгдэл нүүрэнд байсаар л байдаг. Цаашлаад уг үлдэгдэл нь дэрний уутанд наалдаж угаах хүртэл бактери мөөгөнцөр үүсэхэд нөлөөлж, улмаар батга гарах томоохон шалтгаан болдог аж.

3. Нойрны чанарт нөлөөлдөг

Дэрний уутыг удаан солихгүй бол нян тоосны хачигнаас ялгарах хий хуримтлагдан харшил өгч амьсгалахад хүндрэл учруулах ба улмаар нойронд нөлөөлж, ядаргаанд орох хүртэл хор хөнөөл учруулах магадлалтай юм.

4. Үсийг гэмтээдэг

Олон эмэгтэйчүүд үсэндээ зориулж үнэтэй бүтээгдэхүүн авдаг ч дэрний  уутаа сольж үздэг нь ховор. Тодруулбал дэрний уутны материал бүдүүн ширхэгтэй ширүүн байх тусмаа үсийг гэмтээж, салаалахад хүргэдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!