Ганга өвстэй байхад гайтай вирусээс айх аюулгүй: Өвлийн бэлтгэлээ одооноос хангаарай

Ганга өвстэй байхад гайтай вирусээс айх аюулгүй: Өвлийн бэлтгэлээ одооноос хангаарай

Ганга өвс нь хеликобактер пилори хөнөөх, нүдний хараа, хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах, анхаарал төвлөрүүлэх, мөөгөнцрийг устгах, бие эрхтнийг ариутгах, халдваргүйжүүлэх, хорт хавдрыг эсэргүүцэх, өвдөлт ханиад намдаах, тайвшруулах, нойрсуулах, цэвэршүүлэх, үрэвсэл дарах, туулгах, хөлөргөх, цэр ховхлох, шимэгч хорхой, хортон шавьж, нохой бөөс, хилэнц хорхойг устгах, шээс хөөх, шарх эдгэрүүлэх, ходоодны хүчиллэгийг ихэсгэх эмийн үндсэн үйлдэлтэй ургамал юм.

Хэрэглэх арга:

Ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит, уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулахад хэрэглэнэ.
Мөн ам, хоолойгоо зайлах, амны хөндий, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн өвчин зэрэгт хэрэглэнэ.

Үндсэн арга:

1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1 – 2 минут буцалгаад, 1 – 2 цаг хандалж шүүнэ. Өдөрт 70 – 100 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна.  Нэг удаагийн сувилгаа: 14 – 21 мэдрэлийн зовиурт 6-12 сар ууна хоног. Завсарлага: 14 хоног.

Архинаас гаргаж жор:

Дээр дурдсан аргын дагуу гангын идээшмэлийг 15мл цагаан архиар даруулж ууна. Архи уухын оронд зөвхөн үнэртсэн ч болно. Ихэнхи тохиолдолд 20 минутын дараа дотор муухай оргиж огиулна. Зарим хүн маргаашаас нь эхлээд л архийг жигшинэ.
Нэг удаагийн сувилгаа: 7 – 14 хоног.

Амт болон ач тус

Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, цай лугаа адил амттай, гоё өвөрмөгц үнэртэй тул шүтэж хүндэтгэж залбирч хүртэцгээж эрүүлжицгээе. Үүнээс гадна буцалгаж, хандалсан өвсөө баннтай усанд хийж биеэ угааж, шавших нь хар цагаан хэл амнаас хамгаалах онцгой увидастай юм шүү. Мөн ганга өвсөөрөө утаж ариулах нь хичнээн тансаг билээ дээ

error: Мэдээлэл хамгаалагдсан !!