Хэтэвч хоослохоос хэтэрдэггүй хэрэгцээгүй худалдан авалтууд

Өдөр бүр л хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх төрөл бүрийн зүйлс шинээр зохион бүтээгдэж байна. Энэ нь нэг талаараа давуу талтай мэт санагдах ч, нөгөө талаараа хий дэмий мөнгөний зарлага болох нь бий. Бүх зүйлийг хөнгөвчилж, сүүлдээ хүмүүс гараа ч хөдөлгөх шаардлагагүй болох нь. Тэгвэл энэ удаад та бүхэндээ хэрэгцээ шаардлага хангахаас илүүтэй хэтэвчний дайсан болдог эд зүйлсийг танилцуулж байна. Эдгээрийг худалдаж авахаас татгалзаарай.

Онцгой анхаарал халамж шаарддаг хувцас

Зарим материалаар (жишээлбэл, ноолуур, торго) хийсэн хувцсыг арчлах нь маш их хүчин чармайлт шаарддаг. Нарийн ширхэгтэй даавууг зөвхөн гараар угаах эсвэл хуурай цэвэрлэгээ хийх шаардлагатай. Энэ мэтчилэн нарийн арчилгаа шаарддаг, хэтэрхий төвөгтэй хувцас худалдаж авах нь тийм ч зөв сонголт биш. Эсрэгээрээ таныг бухимдуулж, буруу цэвэрлэснээс болж эдэлгээ нь богиносох гэх зэрэг асуудал гарч ирнэ.

Цаг хэмнэх бүтээгдэхүүн

Хоол хийх ажлыг хялбар болгох, хугацааг богиносгох зарим төрлийн бүтээгдэхүүн дэлгүүрт худалдаалагддаг. Жишээлбэл шөлийг амттай болгохын тулд удаан чанах биш, ганц хэрчим дөрвөлжин амтлагч хийхэд л хангалттай болж ирдэг. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр бүтээгдэхүүн нь тийм ч тустай биш бөгөөд натрийн глутамат (энэ нь хоолны дуршилыг нэмэгдүүлдэг) болон будагч бодис агуулдаг байна.

Тусгай зориулалтын гал тогооны хэрэгсэл

Хоол хийх ажлыг хөнгөвчлөх төрөл бүрийн бүтээгдэхүүн байдаг. Жишээлбэл сонгино, гадил зэргийг жигд хэрчих хутга. Энэ мэт бүтээгдэхүүн нь хий дэмий мөнгөний гарз болохоос гадна тийм ч их ашиглагдахгүй. Үүний оронд хутгаараа жигд хэрчээд сурчихад хангалттай.

Орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн

Одоо олон энгийн зүйлсийг шинэчилсэн хувилбараар сольж байна. Жишээлбэл, солигддог цорго бүхий жорлонгийн сойз худалдаалагдаж байна. Нэг удаа хэрэглэсний дараа үүнийг хаях хэрэгтэй.

Гэвч энэ нь зарлага их гаргах төдийгүй цэвэрлэгээний явцад салж унах, суултуур бөглөх аюултай байдаг. Тиймээс сонгодог уламжлалт хэрэгслээ сонгож угаалга цэвэрлэгээ хийх нь хавь илүү дээр.

“Ашигтай” гэр ахуйн бараа 

Та анхилуун үнэртэй хогийн уут гэж сонсож байсан уу? Энэ нь хогийн савнаас гарах үнэрийг анхилуун болгож өөрчилдөг шидтэй. Гэвч бодит байдал хогийн саван дахь төрөл бүрийн зүйлстэй үнэр нь холилдож улам бүр таагүй болдог талаар хэрэглэгчид гомдоллодог.

Эрүүл ахуйн нэмэлт бүтээгдэхүүн

Ам зайлагч л байхад амны хөндийн бүх асуудлаас холдож чадна гэж найдах хэрэггүй. Энэ нь хэзээ ч шүдний оо сойзыг орлож чадахгүй.

Нэмэлт хувийн арчилгааны бүтээгдэхүүн

Ванны бөмбөлөгтэй усанд орох нь бие амрааж таатай мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ энэ эмэнд агуулагдах найрлага нь мэдрэмтгий арьстай хүмүүст хор хөнөөл учруулж болзошгүй юм. Мөн үүнийг тогтмол хэрэглэх нь хориотой бөгөөд 15 минутаас хэтэрч хэрэглэж болохгүй.

Үрчлээ арилгана гэж амладаг гоо сайхны бүтээгдэхүүн

Маркетинг, зар сурталчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрч байгаа. Хүмүүсийн сул тал дээр дөрөөлж, ямар ч баталгаагүй амлалт өгч, чанаргүй бүтээгдэхүүнээ шахдаг тохиолдол олон. Тэр дундаа үрчлээс арилгана гэж амлах гоо сайхны бүтээгдэхүүн хэзээ ч үр дүнгээ өгдөггүй. Илүү мөнгө төлж, үрчлээс арилгах тос худалдаж авах хэрэггүй. Үүний оронд энгийн чийгшүүлэх тос ижил үйлчилгээ үзүүлэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!