Хямд зардалаар гэрээ 5 одтой зочид буудал шиг цэмцгэр болгох 10 зөвлөгөө

Гэр орноо цэвэрхэн байлгах нь тав тухтай оршихын томоохон суур юм. Тиймдээ ч бид өдөр тутамдаа хөнгөн цэвэрлэгээг байнга хийдэг боловч зарим хэсгүүдийг огт анхаарч хайхардаггүй тул гэрийнхээ дараах дурдсан зүйлсийг тогтмол цэвэрлэж хэвшээрэй. Ингэснээр таатай мэдрэмж төрөхөөс гадна эрүүл мэндэд ч мөн нэн тустай.

  1. Хөргөгчний ард тал болон доод хэсэг

Хөргөгчийг цэвэр байлгах гэдэг нь зөвхөн дотор талыг нь цэвэрлэх гэсэн үг биш бөгөөд арын агааржуулах хэсэг болон ороомог төмрүүдийг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд даавуу шүдний сойз үрэгч зэрэг хэрэг болох ба ингэснээр хөргөгчийн ажиллах хугацаа ч урттай байх магадлалтай.

  1. Бие угаагч

Танай гэрийн бие угаагч ямар материалтайгаас үл шалтгаалан үхсэн арьс, савангийн үлдэгдэл, тоос зэрэг хуримтлагдсан байдаг. Үүнийг цэвэрлэхийн тулд цайруулагчид 5 минут байлгаад сайтар зайлж угаагаарай.

  1. Угаалгын сагс

Угаалгын сагсны дотор талд хөлс эсвэл хувцаснаас ялгарах тоосонцор хуримтлагддаг. Тиймээс хуванцар угаалгын сагсыг содатой ус юм уу ариутгагч салфеткаар цэвэрлэж, даавуугаар хийснийг нь шууд угаалгын машинд эргүүлж цэвэрлэнэ.

  1. Ванны хөшиг

Хэт чийглэг орчинд байдаг тул ийм хөшиг нь хөгцрөх аюултай учраас угаалгын машиндаа хийн цэвэрлэхэд л хангалттай.

  1. Суултуурын угаагч

Суултуурын бохирдлыг цэвэрлэх зориулалттай уг сойз нь нян хуримтлуулах өндөр магадлалтай тул эдгээрийг үе үе ариутгагч салфеткаар арчиж байгаарай.

  1. Хивс

Хивс хивсэнцрийн зөвхөн дээд болон хажуу хэсгийн тоосыг соруулж, шүүрдэх нь ихэнх хүмүүсийн зуршил юм. Гэвч хивсний доод хэсгийг ч бас цэвэрлэхээ мартаж болохгүй бөгөөд ингэвэл төрөл бүрийн тоосны харшлаас сэргийлж чадна.

  1. Хана

Ханыг хүмүүс тэр бүр цэвэрлээд байж чаддаггүй. Гэвч энэ нь аяга угаах хог шүүрдэхтэй адил энгийн цэвэрлэгээний ажил бөгөөд чийгтэй даавуугаар тоос тортог, толбо зэргийг нь арилгавал тохиромжтой.

  1. Лаа

Лаа нь агаар дахь тоосонцрыг хуримтлуулж удах тусмаа зузаан  тоостой болдог. Тиймээс үүнийг нүүрний хөвөнгөөр хөнгөхөн арчиж аваарай.

  1. Үүргэвч болон гар цүнх

Гадуур явахдаа үүссэн гар цүнх эсвэл үүргэвч нь бүх төрлийн бактери вируст өртдөг ба хүмүүс угаалгүй нэлээн удаан явах тохиолдол элбэг. Иймд ариутгагч салфетикаар арчиж, үе үе савантай усанд хийн үрж угаах хэрэгтэй.

  1. Үсний сам

Үсний сам яваандаа хуйхны тослог болон унасан үсийг хуримтлуулж байдаг бөгөөд самаа 2 долоо хоногт 1 удаа содтой бүлээн усаар угааж хэвшээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!