Яагаад өглөөний 7 цагаас өмнө орноосоо босох хэрэггүй вэ?

Та өглөөний 7 цаг болохоос өмнө эдгээр зүйлсийг заавал хийх ёстой. Тэгж байж л өглөөг эрч хүчтэй угтаж, өдрийг сайхан өнгөрүүлнэ. Ингээд чухам юу хийх ёстойг хамтдаа мэдэж авцгаая.

1. Унтах

2. Унтах

3. Унтах

4. Унтах

5. Унтах

6. Унтах

7. Унтах

Та өглөө эртлэн босч, ном зохиол уншиж, дасгал хөдөлгөөн хийхгүй байлаа гээд онц гойд юм болохгүй. Харин үүний оронд ганц цаг ч болов сайхан унтахад буруудах зүйлгүй юм. Сайхан унтаж амрах нь өглөө бүр өөрийгөө зовоож, сэрүүлгэний чанга дуунд сэрэхээс илүү таны эрүүл мэнд болоод сэтгэл зүйд тустай.

Мэдээж эрт босвол нэгийг үзнэ гэхчлэн үүрийн гэгээнээр сэрж байх тухай сургаалиуд олон байдаг. Гэхдээ та өөрөө л цагийн хувиараа зохицуулж чадаж байвал аль болох л сайн амарч байх хэрэгтэй. Ялангуяа оройдоо ажил ихтэй оройтож унтдаг бол зүгээр л сайхан амрахыг хичээ. Үгүй бол нэг л мэдэхэд үс тань унаж, арьс гундаад, дархлаагүй болоод эхэлнэ шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!