Хүнсний ногоогоо хадгалж буй нэрийдлээр ялзалж муутгахын оронд хөлдөөгөөд хэдэн сарын турш идэж хэрэглээрэй

🍠 Хүрэн манжин: бүхлээр нь чанаад, хөргөөд, хальслаад, цагриглан хэрчээд уутанд хийж амсрыг нь наагаад хөлдөөнө.
🥦 Брокли: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
🥕 Лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.

🥬 Цагаан цэцэгт байцаа: мөн брокли шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
🌽 Эрдэнэ шиш: эрдэнэ шишээ хальслаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.
🥗 Сонгино: арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.
🌶 Чинжүү: дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.

🎃 Хулуу: хатуу гадаргын хальсыг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.
🌱 Бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.
🎃 Хулуу: жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.
🌰 Бор самар: самраа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ цахилгаан зууханд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.

Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгын хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!