Байцаатай кето хуушуур хийх жор: Ногоо идэх дургүй хүүхдүүд болон турахын хүслэн болсон хүмүүсийн заавал идэх хоол

Өнөөдөр та бүхэндээ онцгойлон кето хоолны группээс сурч авсан байцаатай котлет хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Зургаас харахад бүгд ойлгомжтой байгаа тул дагаад хийгээд үзээрэй. Хүүхдүүд мөн дурлан иддэг учир иддэггүй байцаа ногоог нь энэ далимаар өгчихөж болно шүү.

Махаа машиндаж бэлтгээд үүн дээрээ өөрийн дуртай ногоогоо хэрчиж нэмэхээс гадна өндөр хийж өгөөрэй. Үүнийгээ давс, перец зэргээр амталж базаад нэг савандаа хийж тавиарай.

Нөгөө савандаа өндгөө хийж хутгана. Миний хувьд тахиа загас гээд бүх төрлийн бүрмэлд гурилны оронд кокосны үйрмэг хийдэг учир энэ удаад ч бас өндгөн дээрээ нэмлээ. Харин та өөрийн хэрэглэдэг үйрмэгийг хэрэглэж болно.

Шинэ ургацын байцаагаа том томоор нь хуулж авч угаагаад ахиухан усанд хийгээд 5-8 минут буцалгаад зөөлрүүлж авна.

Шүүсэн хөрсөн байцаандаа бэлтгэсэн махаа хийгээд тойрог ирмэгийг өөлж хайчлаад бэлдсэн бүрмэлдээ хоёр талаар нь дүрж бэлтгэнэ. Тосоо халаагаад зөөлөн гал дээр хоёр талаар нь удаан шарна. Их гал дээр хурдан шарвал түүхийрэх магадлалтайг анхаараарай.

Эх сурвалж: https://www.facebook.com/jargalmaa.batsuuri

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!