УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын хүү Э.Мөнхсүлд, Mixx хамтлагийн гишүүн Б.Төгсжаргал нар хуримаа хийжээ

25 дугаар суваг телевизийн “Making the Bandу” шоу хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж Mixx хамтлагийг үүсгэн байгуулагдаж байсан. Хит хэдэн уран бүтээлийг эс тооцвол нэг их удаан оршин тогтнолгүйгээр тарсан тус хамтлагаас AM-C, Темпо нар хувийн уран бүтээлээ амжилтай үргэжлүүлэн, урлагийн салбартаа зүтгэж яваа юм.

Тэгвэл тус хамтлагийнхаа хамгийн өдөр боловсролтой гэгддэг Б.Төгсжаргал саяхан хуримаа хийжээ. Урлагийн салбараас хөндийрөөд удсан үзэсгэлэнтэй бүсгүйтэй хуримласан эрхэм бол УИХ-ын гишүүн ассан Ж.Энхбаярын том хүү Э.Мөнхсүлд юм.

Орчин цагийн “Цагаан морьтой ханхүү” хэмээх тодотголтой Э.Мөнхсүлд гадаадад цэргийн сургуулийг амжилттай төгссөн бөгөөд царай зүс бие хаагаараа хэнээс ч дутахааргүй залуу юм.

Тэдний хувьд сүүлийн 2 жил болзож, нэгнээ заяаны ханар ийнхүү сонгосон байна. Хосууддаа цаашдын амьдралд нь аз жаргал хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!