Өнгөрсөн рүү буцаж өөрийн хийсэн сонголтоо өөрчлөхийг хүсдэг алдартнууд: Тэд юуг буруу хийсэн юм бол?

Бид амьдралд сайтар бодож тунгаалгүй шийдвэр гаргах үе бишгүй тохиолддог. Хангалттай эргэцүүлэх хугацаа байсан ч шууд л ямар нэг үр дүнд хүрэх гэж яардаг нь хүмүүсийн зан гэлтэй. Тиймдээ ч бидний шүтэн биширдэг алдартнууд ч бас өнгөрсөнд хийсэн яаруу үйлдэлдээ харамсаж явдгаа хуваалцсан ба тэдний түүхийг уншин, заримаас нь сургамж аваасай хэмээн уг мэдээллээ нийтэлж байна.

  1. Софи Турнер: Сургуулиа төгсөөгүй

Хэдийгээр Хаадын тоглоом кино Софиг Холливудын алдар хүндэд хүргэсэн ч зарим талын мэдлэг яалт ч үгүй дутагдаж байжээ. Тэрээр “Би урлагийн сургуульд сурч, мэдлэг эзэмшсэн байсан ч болоосой” хэмээн үе үе боддогоо хуваалцсан бөгөөд сургуулиа төгсөлгүй өөр зүйл хийж байсан өдрүүдээ дурсжээ.

  1. Роберт Баттинсон: Эдвард Каллены дүр

Тэрээр “Twilight” киноны гол дүр болох Эдвард Каллены дүрд тоглосондоо сэтгэл дундуур байдгаа хэлсэн ба “Хэрэв уг дүр энэ хүртэл амжилтад хүрээгүй бол хүмүүс эсрэгээрээ үнэхээр хачин гэж хүлээн авах байсан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдав.

  1. Женнифер Энистон: Үс засалт

Тэрээр алдарт Friends цувралын Рейчелийн дүрд тоглосон ба тухайн үеийн шаталсан загвар бүхий үс засалтдаа тун дургүй байжээ. Олон хүн уг дүрийн шаргалдуу үсэнд дурладаг байсан ч өөрт нь эсрэгээрээ байсныг хэн мэдэх билээ.

  1. Кристина Апплгейт: Элле Вүүдс

Кристина Апплгейт шаргал үст охины дүрд тоглосныхоо дараа хөнгөмсөг шаргал үст гэх мэтчилэн зүй бус үгсийг их сонссон тул уг дүрд тоглосондоо харамссан удаа бий гэжээ.

  1. Ник Лачи: Өөрийн реалити шоунд тоглосон явдал

Хэрэв та 2000 оны эхэн үед MTV-г шимтэн үздэг байсан бол тухайн үеийн хос Ник Лачи, Жесика Симпсон нарын шоуг мэдэж л байгаа байх. Гэхдээ Ник хэсэг хугацааны дараа уг шоугаа орхиж, гэр бүлийн амьдралаа нууцлахыг хүсжээ. Тэрээр энэ тухай “Би гэр бүлийн амьдралаа дэлгэн, зурагтаар ил гаргах хэрэггүй юм байна. Энэ нь хүүхдүүдэд минь тухгүй байхыг бодолцож үзсэнгүй” гэж тайлбарлажээ.

  1. Жорж Клуни: Бэтманы дүр

Бэтманы цувралуудаас хамгийн алдартай бөгөөд шүүмжлэлтэй анги нь ” Batman and Robin” байсан бөгөөд Жорж Клунид хувцаслалтаас эхлээд жүжиглэлт нь хүртэл таалагдаагүй гэдгээ шулуухан хэлжээ.

  1. Кортни Кокс: Гоо сайхны мэс засал

Scream киноны од тэрээр нүүрэндээ филлер шахуулсандаа одоог хүртэл харамсдаг ба тухайн үедээ залуу харагдахыг хүсэж уг аргыг хэрэглэсэн гэжээ. Гэхдээ Кортни энэ бүхнийг хэвэнд нь оруулж филлерээ арилгаснаар байдал арай дээрджээ.

  1. Шер: Элвистэй хайр сэтгэлийн холбоо үүсэх боломжийг алдсан явдал

Believe хамтлагийн дуучин бүсгүй 1970 онд Рок-н-ролын хаан Элвис Прэслитэй харьцаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба хоёулаа саяхан эхнэр нөхрөөсөө салсан ганц бие байсан үе байжээ. Түүнчлэн нэгэн өдөр Пресли түүнээс хамт зугаалахыг асуухад Шер татгалзжээ. Гэвч тэр дургүйдээ биш маш их сандарч, яахаа мэдэхгүй байсан тул ийм хариулт өгсөн гэдэг.

  1. Крис Женнер: Роберт Кардашианаас салсан түүх

Крис Женнер Робертоос салсан нь түүний хамгийн их харамсаж буй зүйлийн нэг гэжээ. 2003 онд Роб нас барах хүртэл тэд нөхөрлөлийн харилцаатай байсан ба “Тэр үнэхээр гайхалтай хүн” хэмээн Крис нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.

  1. Белла Хадид: Хамраа янзлуулсан явдал

Супер модель ээж, эгч нартай өссөн нь Белла Хадидыг хамрын мэс засалд ороход нөлөөлсөн байж магадгүй бөгөөд 14 настайдаа хагалгаанд оржээ. Тухайн үед хүмүүс түүнийг царай муутай гэхэд зүгээр л итгэдэг байсан. Гэвч одоо өвөөгийнхөө хамрыг хэвээр нь үлдээх нь дээр байжээ гэдгийг ойлгосон тухайгаа хуваалцсан юм.

  1. Райан Рэйнольдс: Анхны супер баатрын дүрүүддээ шууд л тийм гэж хэлсэн

Райан Deadpool кинонд тоглохоосоо өмнө буруу супербаатарын дүрд хоёр удаа орсондоо сэтгэл дундуур байдаг аж. Тэр дундаа Green Lantern киноны Хал Жорданы дүрд тоглох нь тохиромжгүй байсан гэж үзсэнээ Deadpool 2-ын ярилцлагадаа элэглэн хэлжээ.

  1. Зак Эфрон: Кинонд тоглохын тулд амьдралын хэв маягаа өөрчилсөн

2017 онд гарсан Baywatch кино нь  чадалтай булчинлаг бие бялдартай баатруудаараа онцлог бөгөөд Зак Эфрон  ч мөн тэдний нэг байв. Гэвч түүнд энэ байдал нь таалагдаагүй ба харин ч дарамт болж байсан гэнэ. Учир нь зураг авалтаас хэдэн сарын өмнө хатуу хоолны дэглэм бэлтгэлтэй нүүр тулжээ.

  1. Жулиана Мур: Хөмсгөө хуссан

Холливуудын хамгийн царайлаг бүсгүйчүүдийн нэг ч бас царайндаа гутарч байсан үе байжээ. Жулиана өсвөр наснаасаа хорин нас хүртлээ хөмсгөө хусаж зулгааж цайруулж байсан нь эргээд үс нь унан шингэрэх шалтгаан болов. Тиймдээ ч охин Лив Фрейндлихдээ хэзээ ч хөмсгөөрөө бүү тоглоорой хэмээн ихэд сануулдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!