Диснейн гүнж нарын эх зохиол дээрх жинхэнэ төрх

Бид Ариэль, Мулан, Покахонтас зэрэг Диснейн гүнжүүдийг аль бага байхаасаа эхлэн өнөөдрийг хүртэл харж, гадаад төрхөнд нь дасал болсон байдаг. Гэтэл бодит байдал дээр тэд арай өөр байх ёстой аж. Жишээ нь, Белле аварга том хиймэл үс зүүж, Жасмин толгойгоо гивлүүрээр ороох ёстой бөгөөд энэ удаагийн нийтлэлдээ тэдний хүүхэлдэйн кино болон бодит амьдрал дээрх төрхийг харьцуулсан сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

  1. Покахонтас

Анх түүнийг “Хоёр замын хоорондох цэцэг” буюу Матоака гэж нэрлэдэг байжээ. Мөн бодит түүх дээрээ Покахонтас 20-той биш 10-12 настай, Паухэтан даргын охин байсан бөгөөд хүзүүндээ шүр зүүн, бугын арьсан хувцас өмсөж, үсээ хоёр сүлжин явдаг байсан аж.

  1. Жасмин гүнж

Жасмин гүнжийг үнэндээ Бадрулбадур гэдэг байсан ба илүү сонсголонтой болгохын тулд Жасмин хэмээн дуудах болжээ. Мөн тэрээр маш халуун газар амьдардаг тул бага зэрэг задгай боловч даруухан хувцасладаг байв.

  1. Цасан гоо

Цасан гоо 16-р зуунд Германы протистант шинэчлэлтийн үед амьдарч байсан гэдэг. Тухайн үед ихэнх эмэгтэйчүүд өндөр захтай бараан цамц, толгойн алчуур зүүдэг байсан тул цасан гоо ч бас энэ загвараар хувцаслаж байжээ.

  1. Рапунзель

Рапунзель 17 зууны үеийн Германд аж төрснөөс гадна тухайн цагийн эмэгтэйчүүд маш ганган байв. Тиймээс Рапунзель бодит байдал дээрээ гоёмсог даашинз өмсөж байсан нь гарцаагүй.

  1. Нойрсож буй гүнж

Аврорагийн түүх 14-р зууны Францад өрнөж байсан ба тэр үеийн язгууртан бүсгүйчүүд Комехарди гэх ханцуйтай, урдаа товчтой  даашинз өмсдөг байв.

  1. Элса

Тэрээр 18-р зууны үед амьдарч байсан бөгөөд хатан хааны хувьд кинонд гардаг шигээ энгийн даашинзны оронд гоёмсог хатгамал бүхий викториа даашинзыг нарийн хийцтэй нөмрөгтэй хослуулах байжээ.

  1. Ариэль

Бид лусын дагиныг бодит амьдрал дээр хэзээ ч харж байгаагүй тул усан доорх Ариэлийг үнэн зөв дүрслэх аргагүй юм. Тиймээс түүнийг хүн болсон үеэс харж үзье. 17-р зууны үеийн эмэгтэйчүүд том ханцуйтай задгай мөртэй даашинз их өмсдөг байсан тул ийм төрлийн хувцас кинонд дүрслэгдсэн байх ёстой байв.

  1. Мулан гүнж

Умард Вэй гүрний домогт Мулан гүнж бодит түүх дээрээ өргөн ханцуйтай бариу бэлхүүстэй хувцас өмсөн тод будалт хийж,  үсэндээ цэцэг зүүсэн төрхтэй байсан аж.

  1. Үнсгэлжин

Үнсгэлжингийн түүхийг 18-р зуунд бий болсон гэж үздэг ч МЭӨ 206 онд амьдарч байсан Хятад эмэгтэйн түүхээс санаа авсан байж болох юм. Үүнээс гадна 1830-аад оны үед шаргал үстэй эмэгтэйчүүд бараг л байхгүй байсан учраас үнсгэлжин магадгүй хар үстэй байсан байх.

  1. Белле

Беллийн түүх 18-р зууны Францад болсон байдаг. Тиймдээ ч тухайн үеийн Белле хиймэл үс, тууз, нэхсэн тор, өд бүхий гоёлоор гоёдог байсан нь мэдээжийн хэрэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!