Хамтад нь идэж хэрхэвч болох хоол хүнснүүд: Хоол биш хор болох аюултай

Эрүүл байхын гол үндэс нь зөв хооллолт. Ямар хоол хүнсийг юутай хольж идэх вэ гэдэг нь хамгийн чухал. Өнөөдөр та бүхэндээ хамт идэж хэрэглэж болдоггүй хоол хүнсний төрлүүдийг танилцуулж байна.

Гахайн утсан мах болон өндөг

Ихэнх хүмүүс өглөөний цайндаа гахайн мах, өндөг идэх дуртай байдаг ч эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг бүрэн мэддэггүй. Гахайн утсан мах болон өндөг хоёулаа уураг ихтэй байдаг тул тусад нь идэхэд эрүүл байдаг боловч холилдсон үед хоол боловсруулах эрхтний асуудал үүсдэг.

Уураг ихтэй 2 хоолыг нэгэн зэрэг идвэл бие бүхэлд нь шингээхэд багагүй хугацаа шаардагдана, ялангуяа уураг задрахад хамгийн хэцүү байдаг. Үүгээр ч зогсохгүй эдгээр хоолонд хоёуланд нь ханасан өөх тос их байдаг бөгөөд гахайн утсан маханд маш их хэмжээний натри агуулагддаг. Гахайн утсан махыг бүхэл үрийн шарсан талх, жимс гэх мэт нүүрс усаар орлуулахыг хичээгээрэй, эсвэл гахайн утсан махаа өндөгний оронд авокадо, улаан лооль зэрэг ногоотой хамт идэж болно.

Тараг болон жимс

Жимсийг дангаар нь идэхэд хамгийн эрүүл байдаг. Тараг зэрэг бусад хүнстэй хольсноор ходоодонд исгэлэн, шингэц муутай мэдрэмж төрүүлдэг.

Хэрэв та тарагандаа чихэрлэг амт нэмэхийг хүсвэл шанцай нэмээд үзээрэй, учир нь энэ нь таны зүрхэнд сайнаар нөлөөлдөг, холестеролыг бууруулж, хоолойг тань тайвшруулдаг. Энэ нь мөн эмэгтэйчүүдийн шээсний замын халдварт өвчний шинж тэмдгийг арилгах шидтэй юм.

Сүү болон жүржийн шүүс

Өглөөний цайндаа сүү, жүржийн шүүсийг хоёуланг нь уух нь ходоодны хямралд хүргэдэг бөгөөд жүрж нь сүүг өтгөрүүлдэг хүчил агуулдаг. Энэ таагүй байдал таны хүчлийн түвшингээс хамаарч 2-6 цаг үргэлжилнэ.

Мөн дотор таагүй оргих, гэдэс дүүрэх, цээж гашуу оргих, зүрх хатгуулах гэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Иймд сүү болон жүржийн шүүсийг хамтад нь хэрэглэхээс татгалзаж байгаарай.

Шарсан төмстэй бургер

Шарсан төмс болон бургерыг хамтад нь идэх тийм ч зөв сонголт биш гэнэ. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд нэг шарсан төмсний оронд 2 бургер захиалах нь илүү эрүүл гэж хэлдэг. Та хоолноосоо илүү их уураг, бага илчлэг авахыг хүсч байвал шарсан төмсний оронд дангаар нь бургер захиалаарай.

Ус болон хоол хүнс

Хоолныхоо хажууд аяга ус байх нь хэвийн мэт санагдаж болох ч хоол идэж байхдаа уух нь эрүүл мэндэд маш их эрсдэлтэй. Энэ нь жин нэмэх, хүчиллэг үүсгэх, инсулиныг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс хоол идэж байхдаа ус ууж болохгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!