Хүнд юмаар дарж байгаа юм шиг цээжээр тань өвддөг үү? Бачимдаж амьсгалахад ч хэцүү болдог уу? Тэгвэл энэ танд тусална!

Зүрх хэвийн ажиллахад шаардлагатай тэжээл буюу хүчилтөрөгч болон зүрхэнд ирэх цусны хэмжээ хангалттай байх хэрэгтэй. Энэ хоёр үндсэн шалгуур алдагдсан буюу зүрхэнд ирж буй цусны хэмжээ хэвийн мөртөө хүчилтөрөгчийн агууламж нь бага байх, эсвэл цусанд дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн боловч зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь зүрхэнд тэжээл дутагдал үүсгэнэ.

Зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь судас нарийсах, өөх тосоор бөглөрсөнтэй холбоотой байдаг. Цус, хүчилтөрөгч зүрхэнд дутагдаж байгаа нь хүнд цээжээр өвдөх, зүрх базалж, хүнд юмаар дарж байгаа юм шиг шинжүүдээр мэдрэгдэнэ. Зүрхний өвдөлт нь зүүн гар дал, мөр үрүү дамждаг онцлогтой. Иймд ихэнхи тохиолдолд зүүн гар хүндэрч даагдахгүй болно. Хүчилтөрөгчийн дутагдал болон өвдөлтийн улмаас хүнд айдас төрж, агаар дутагдаж бачимдан хүйтэн хөлс нь цутгана. Өвдөлт нь стрессдсэн, гэнэт ачаалал авсан үед өвддөг бол хүндэрсэн үед энгийн үед ч илэрдэг.

Шалтгаан:

  • Архи
  • Тамхи
  • Буруу хоололт
  • Таргалалт
  • Хөдөлгөөний дутагдлаас үүснэ
  • Давсны хэт хэрэглээ
  • Цусан дахь өөх тос их байх
  • Цусны даралт ихсэлт өвчин

Тэгвэл таны зүрхний үйл ажиллагааг хэвийн болгоход аньс жимс тусална.

Нэг аяга аньс жимсийг угааж цэвэрлээд тавиарай. Үүн дээрээ нэг халбага зөгийн бал, хушга болон 500 гр үзэм хийж модон халбагаар хутгана. Үүнийгээ харанхуй сэрүүн газар 2 долоо хоног хадгалаарай.

Ингээд өглөө бүр өлөн дээрээ нэг халбагыг идэж байхад хангалттай. Ингэснээр та зүрхний өвчнөөс айлтгүй болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!