Үсийг супер хурдан ургуулах үр дүнтэй аргууд

Эмэгтэй хүн бүрийн дотор нуугдаж явдаг нууцхан хүсэл нь урт үстэй болох. Урт үстэй болсон ч уйдсандаа тайруулчихаад ахиад ургуулах гэж шаналж суудаг бүсгүйчүүд олон. Тэгвэл тэдний хүслийг биелүүлэх шидэт аргыг зааж өгье. Илүү дутуу төрөл бүрийн тос, бэлдмэл гэхгүйгээр байгалийн аргаар үсээ ургуулаарай.

Нимбэгний шүүс

Нимбэг нь коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг хүчтэй молекул болох витамин С-г их хэмжээгээр агуулдаг. Энэ нь таны үсийг бэхжүүлж, хуйхыг цэвэрлэж, тослогийг арилгана. Мөн нимбэг нь хагтахаас сэргийлдэг.

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Тал нимбэгний шүүсийг шахаж ав
  • Нимбэгний шүүсийг бага зэрэг устай хольж, дараа нь хуйхан дээрээ түрхээрэй
  • Хуйхандаа 5 минутын турш массаж хийнэ
  •  8-10 минут байлгаад үсээ угаагаарай.
  • Долоо хоног бүр давтана.

Үсээ бүлээн, хүйтэн усаар угаана.

Үсээ бүлээн усаар угаах нь үсний уутанцар руу цусны урсгалыг өдөөж, үс ургахад тусалдаг. Мөн энэ нь таны үсийг өтгөрүүлж, шулуун эсвэл намирсан харагдуулна. Харин хүйтэн ус нь цусны эргэлтэнд сайнаар нөлөөлдөг тул үсийг нөхөн ургуулах маш сайн шийдэл юм. Нэмж дурдахад, хэрэв та үнэхээр тослог үстэй бол бохирдож, тослогжихоос сэргийлж чадна.

Үсээ халуун усаар угаахаас татгалзаарай. Энэ нь үсийг хөвсгөр, арзгар болгох төдийгүй сулруулж унагах аюултай.

Кокосын тосыг хэрэглээрэй.

Кокосын тос таны үсний аврагч байх болно. Энэ нь олон төрлийн үйлчилгээг зэрэг үзүүлэх бөгөөд хамгийн гол нь эрүүл, урт үстэй болоход туслах юм. Үүнийг үсний ангижруулагчийн оронд ашиглаж болно.

Үсээ самнахдаа толгойгоо доош нь эргүүл.

Үсээ самнах нь хуйхыг массажлах, ургалтыг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах гэх мэт олон давуу талтай. Гэхдээ зүгээр нэг самнах биш, толгойгоо доош эргүүлж байгаад доороос эхэлж самнах нь илүү үр дүнтэй аж.

Розмарин тос, касторын тосыг хэрэглээрэй.

Розмари тос нь үсний ургалтыг дэмжиж, үсийг бэхжүүлж, хаг үүсэхээс сэргийлдэг болохыг тогтоожээ. Судалгаанаас харахад розмарин тос нь таны үсэнд байдаг мөөгөнцөр, бактерийг устгадаг бөгөөд хэрэв таны хуйх эрүүл бус эсвэл халдвар авсан бол тэр дор нь устгаж цэвэрлэдэг байна. Мөн та хөмсөгөө ургуулахдаа ч тус тосыг ашиглаж болно.

2 хоолны халбага касторын тос, 15 дусал розмарин тосыг хольж бэлтгэнэ. Үүнийг үсэндээ түрхэж, хуйхандаа массажлана. Үсээ 1-2 цагийн дараа угааж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!