Сара Жессика Паркерын дэлхий даяар таниулсан загварлаг дэгжин хувцаслалтууд

Сара Жессика Паркер бол бодит амьдрал дээр бүтээсэн дүрүүд шигээ загварлаг дива хатагтай юм. Тэрээр сонгодог болон чөлөөт гээд олон хэв маягаар хувцасладаг ба түүнийг харсан хэн бүхэн харцаа салгаж чаддаггүй гэхэд болохуйц. Тиймдээ ч загварлаг харагдахын тулд баримтлах ёстой Сарагийн зарчмуудыг хүргэж хэрэгцээт мэдээлэл болно хэмээн найдаж байна.

Тэрээр гоёл чимэглэлтэй  гутланд онцгой анхаардаг

Сара гялалзсан шигтгээ гоёл бүхий гутланд тун дуртай төдийгүй олон жилийн турш энэ загварын өсгийт балерина гутлыг сонгосоор иржээ. Үүнээс гадна өөрийн олон загвар өмсөгчиддөө уг нарийн ширийн зүйлсийг сануулдаг ба ямар ч хувцсыг гутлаар өөрчилж болно хэмээн үздэг.

Сарагийн сонголтод лакони даашинз заавал байдаг

Түүнийг чамин хувцасладаг гэхээр энгийн зүйлд дургүй гэж андуурах хэрэггүй бөгөөд харин ч жирийн цул өнгийн даашинзыг илүүд үздэг. Мөн Паркер “And for no reason” цувралд тоглохдоо өмссөн энгийн дэгжин даашинз нь хүн бүрийн сэтгэлийг татдаг.

Паркер тод өнгийг зоригтой сонгож, ер бусын хослолыг бий болгодог

Жүжигчин бүсгүйг завсрын цайвар өнгөнөөс илүү тод хувцастай их харах боломжтой. Үүнээс гадна хамгийн тохиромжгүй мэт хувцаснуудыг хүртэл хялбархан зохицуулж чаддаг бөгөөд энэ нь түүнийг өвөрмөц загварлаг нэгэн болгодог. Мөн уг шийдэл нь хувь хүний шинж чанарыг тодорхойлдог хэмээн хэлж болно.

Гоёл чимэглэл түүнд онцгой ач холбогдолтой

Жессика Паркерын хэв маягийн нэг бол яалт ч үгүй гоёл чимэглэл ба өвөрмөц малгайнаас эхлээд олон өнгийн энгэрийн зүүлт гээд нарийн ширийн зүйл үүнд багтдаг байна.

Мөн түүний шүүгээ янз бүрийн бүсээр дүүрэн байдаг бөгөөд бэлхүүсийг онцолж ямар ч дүр төрхийг загварлаг гоёмсог болгох давуу талтай.

Цаашлаад Паркер өвлийн хүйтэнд ч сүлжмэл малгайны ачаар дэгжин нэгэн болж чаддаг.

Үүнээс гадна тэрээр албан ёсны арга хэмжээ болон өдөр тутмын амьдралдаа ихэвчлэн хүзүүний зүүлтээр гангардаг аж.

Өнгөний зохицол гаргахын тулд бараг бүх хувцсан дээрээ бараан хүрэм өмсдөг

Түүний өнөөг хүртэл авхуулсан зургуудыг ажиглаад харвал даашинз жинсэн өмд гээд юу ч байсан бараан өнгийн хүрэмтэй хослуулсан харагдана. Учир нь уг загвар нь хэзээд хуучрахгүй догь харагдана гэдэгтэй хэн ч маргахгүй.

Жессика хувцаснуудыг хэрхэн давхарлаж өмсөхөө сайн мэддэг

Тэрээр гадаа бага зэрэг сэрүү ормогц цамц өмдний уйтгартай хослолруу шилжилгүй, харин ч бүх улирлын хувцсаа хослуулан гэнэтийн шинэлэг байдлыг бий болгодог. Жишээ нь, ханцуйтай цамцан дээрх зуны даашинз гэх мэт. Мөн энэ нь заавал шинэ хувцас худалдан авалгүй мөнгөө хэмнэх гайхалтай арга ч болж болох юм.

Паркер өмдөө богиносгож өмсдөг

 

Сара ердөө 158.8 см өндөр учраас хөлөө урт харагдуулах аргыг ашигладаг. Энэ нь мэдээж богино өмд өмсөх эсвэл шуумагнаас нь эргүүлэх арга бөгөөд ингэснээр илүү өндөр харагддаг нь судалгаагаар батлагджээ.

Тэрээр анхаарал татахуйц оймс өмсөж өдөр тутмын өнгө төрхөө тодотгодог аж

Жессика Паркер энгийн өдрүүдэд өвөрмөц хэвлэлтэй, урт оймс өмсөх дуртайгаас гадна өсгийт шаахайн дээр хүртэл хослуулдаг гэнэ. Энэ нь магадгүй түүний эрх чөлөөт, нээлттэй зан чанартай холбоотой байх.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!