Хүүхдийн дархлааг дэмжиж, ханиадыг нам дарах ундаа: Ханиадгүй өвөлжих жорыг сураад аваарай

Сургууль цэцэрлэг эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдүүд ханиад хүрэх эрсдэл нэмэгдсэн. Тэгвэл аав ээж нарын хүүхдээ хамгаалж, дархлааг нь сайжруулах нэгэн жорыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Танд хэрэг болох зүйл нь улаан чавга, улаан үзэм болон сүү. Үзэм болон чавгаа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үүнийгээ сүүндээ хийж буцалгах хэрэгтэй.

Буцалсан сүүгээ гаргаж аягалаад халуун дээр нь хайртай гэр бүлийнхэндээ уулгаарай.

Том хүнд уулгах бол дотор нь бага зэрэг цагаан гаа нэмээд буцалгаж болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!