Жүжигчин У.Урнаагийн хараанд өртсөн залуу жүжигчин Б.Сэтгэлтүвшин

Монголын кино урлагт шинэ өнгө төрх, цоо шинэ өнцгийг бий болгосон “Ноён эмэгтэй” үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Бид энэ удаа “Ноён эмэгтэй” кинонд Алимаа хэмээх адтай бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээсэн залуу жүжигчин Б.Сэтгэлтүвшинг онцолж байна.

Тэрээр 2018 онд СУИС-ыг УГЗ Баатарын Отгонбатын багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсчээ. Түүнээс хойш дэлгэцийн урлагт хүч сорьж яваа залуу жүжигчин юм.

“Ноён эмэгтэй” кино түүний тоглосон зургаа дах уран бүтээл аж.

“Өмнө ажиллаж байсан дүрүүд эерэг бол киноны туршид эерэг, эсвэл сөрөг дүр сөрөг хэвээрээ дуусдаг байсан. Энэ дүр маань киноны туршид эерэг, эсрэг гэж аль алийг нь хослуулсан байдаг нь надад маш олон зүйлийг дахин шинээр сургасан гэж боддог.” хэмээн нэгэн ярилцлагандаа хэлсэн байна.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!