Манай гэр бүл энэ шөлийг хийж уугаад огт ханиад хүрдэггүй. Та ч бас хайртай гэр бүлдээ хийж өгөөрэй!

Сармистай шөл уух нь ханиад томуунд сайн нөлөө үзүүлдгийг бид мэднэ. Уг шөлөнд ягаан сонгино, ганга болон сармис гэсэн 3 чухал орц ордог. Хамгийн гайхалтай нь ямар ч эм, антибиотик ууснаас илүү үр дүнтэй байдаг аж. Тэгээд ч эм, бэлдмэлд агуулагдах төрөл бүрийн химийн найрлагууд нь бие организмыг өвчлүүлдэг сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Ингээд сармистай шөл хэрхэн бэлтгэж уух болон эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хамтдаа мэдэж авцгаая.

Та энэхүү шөлийг ууснаар хаврын алжаал ядаргаагаа тайлахаас гадна, үнэтэй эм, антибиотик хэрэглэж, дусал залгуулалгүйгээр эрч хүч, амин дэмээ нөхөж авах боломжтой юм.

1. Сармистай шөлний ач тус

Сармистай шөлөнд “аллицин” гэх бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний бие организмыг өвчин зовлон тусахаас сэргийлэх ач тустай болохыг Вашингтоны Их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ.

Эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар сармистай шөл уух нь эм, антибиотик ууснаас 100 дахин илүү эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж. Түүнчлэн бактерийн гаралтай төрөл бүрийн өвчнийг анагаах ач тустай гэнэ.

2. Сармистай шөл хэрхэн хийх вэ?

Орц:

  • Хальсалсан сармис – 50 гр
  • Масло – 2 хоолны халбага
  • Оливын тос – 2 хоолны халбага
  • Сонгино – 2 ширхэг
  • Хэрчсэн ганга – 1 хоолны халбага
  • Тахианы тунгалаг шөл – 6 аяга
  • Ургамал /яншуй, лаврын навч/ – 1 боодол
  • Хар талх – 3 зүсэм
  • Цөцгий – 1 аяга

Заавар:

  • Сармисаа хальсалж, цэвэрлэнэ.
  • Хэрчиж, бэлтгэнэ.
  • Хайруулын тавганд оливын тосоо хийж халаагаад, сармисаа бор шаргал болтол нь хуурна.
  • Бага зэрэг хөргөнө.
  • Дээрээс нь 2 халбага оливын тосоо хийнэ.
  • Сонгиноо хэрчиж бэлтгээд, дээр нь хийж, 10 минут хуурна.
  • Хуурсан ногоонуудаа саванд авч хийнэ.
  • Дээрээс нь ургамал болон тахианы тунгалаг шөлөө хийнэ.
  • Талхаа нэмж хийгээд, зөөлөн гал дээр 5 минут буцалгана.
  • Талхаа зөөлөрч байгаа эсэхийг шалгана.
  • Өтгөн болтол нь буцалгана.
  • Эцэст нь бага зэрэг сүүн крем болон давс, перец хийж амт оруулаарай.
  • Ингээд таны амтат сармистай шөл бэлэн боллоо.

Сармистай шөл хэрхэн хийх вэ?

Хэрвээ танд ханиад томууны ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол, уг шөлийг эргэлзэлгүйгээр уугаарай. Хүсвэл хөргөгчинд хадгалаад, маргааш нь халааж уусан ч болно. Мөн хоол идэхийнхээ өмнө уг шөлийг уувал дархлааны систем сайжирдаг байна.

Сармисыг дан ганц шөлтэй хоолонд хэрэглэхээс гадна, хөнгөн зууш, салатанд ч мөн хэрэглэж болох бөгөөд талхан дээр оливын тос түрхэж, дээр нь бага зэрэг сармис тавиад идэж байгаарай. Ингэснээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!