Жүжигчин Б.Эрдэнэцэцэг: Би энэ кино дээр биеэн дээрээ судар шивүүлж, суугаагаараа амьсгал хурааж ногоон дарь эх болсон байдаг

Тайз дэлгэцийн бүтээлийн сайхан бүсгүйчүүдийн нэг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэгийг кинонд дуртай жүжигчид маань андахгүй.

Улсын драмын эрдмийн театраар 20 жил овоглосон жүжигчин Б.Эрдэнэцэцэг сүүлийн жилүүдэд өөрийн “Чононгоо” фильм студийг байгуулж, дэлгэцийн бүтээл хийхээр ханцуй шамлан ажиллаж байна.

Тэрбээр анх оюутан байхдаа “Тэнгэрийн сахил” кинонд тоглож, анх үзэгчидтэйгээ уулзаж байснаас хойш олон сайхан дүрээрээ хэдийнэ ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн уран бүтээлч билээ.

Тэрбээр анхны кинонд тоглож байх үеийнхээ нандин зургыг цахим хаягаараа дамжуулан хуваалцжээ.

Тэрээр: “Тэнгэрийн сахил уск 1991 он. Найруулагч Жумдаан. 1992 онд францын кино наадмаас шагнал хүртсэн монгол кино. Ёстой сахил хүртэж байж тоглосон 22 настай би энэ кино дээр биеэн дээрээ судар шивүүлж суугаагаараа амьсгал хурааж ногоон дарь эх болсон байдаг. Үзсэн хэр олон хүн байна вэ? Арын хоёр хандмаад жүжигчин Ганхүү,Долгор хоёр эгч минь тоглосон.

Та нар хорин хэдэн настай зургаараа гангараад байсан бил үү ккк. Би тэгэхэд та нартай барьцаж байгаа юм шиг зэрэгцээд яахав гээд хоцорсон юм аа” гэжээ.

Жүжигчин Б.Эрдэнэцэцэгийн сүүлийн үеийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!