Намрын бэлтгэлээ хангахад туслах аргууд: Энэ намар толгой өвдөх асуудал гарахгүй

Намрын улирал гэхээр шаргал навч, бүлээн салхи, ургац хураалт санаанд орж хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хамгийн түгээмэл байдаг үе. Тиймээс үүнийг дагаад эдгээрийг хэрхэн хадгалах хийгээд голцуу энэ улиралд тохиолддог зарим асуудлыг энд дурдаж, тэдгээрийг хялбар бөгөөд хурдан шийдвэрлэх зарим аргыг хуваалцахаар бэлтгэлээ.

  1. Ногоон хулууг хөргөгчинд шар хулууг тагтан дээр хадгалах

Бүх сортын хулууг хөргөгчид хадгалах нь хамгийн буруу бөгөөд зохих ёсоор нь хадгалах хэрэгтэй. Тухайлбал ногоон хулууг хөргөгчид байлгавал 2 долоо хоногийн турш шинээрээ байна. Харин шар хулууг өрөөний температурт эсвэл агаарын эргэлт сайтай тагтан дээр байлгавал хэдэн сарын турш муудахгүй байдаг.

  1. Усан үзмийг хөргөгчний арын хэсэгт байлгах

Усан үзмийг ил биш, харин ч хөргөгчний хамгийн хүйтэн ар хэсэгт нь хадгалаарай. Мөн сонгино гэх мэт бусад хурц үнэртэй бүтээгдэхүүнтэй ойр байлгавал зохих ба уут юм уу битүү саванд хадгалах хэрэггүй.

  1. Зэрлэг жимсийг нэг нэгээр нь листэн дээр тавьж хөлдөөх

Намар авсан жимсээ өвөл хүртэл хэрэглэх шалгарсан арга бол гүн хөлдөөх юм. Гэхдээ хөлдөөхөд ч бас учир бий. Тодруулбал үүнийг 1 уутанд хийж бөөнд нь хөлдөөвөл гэсгээж, хэрэглэхэд хүндрэлтэй байх учир нэг нэгээр нь хөлдөөчихвөл хамаагүй хялбар байна.

  1. Шүхрээ нээлттэйгээр нь хатаах

Бороонд норсон шүхрийг, хатаахдаа хумилгүйгээр дэлгэх ёстой. Гэвч энэ нь бүрэн дэлгэнэ гэсэн үг биш бөгөөд зөв хатаахын тулд зурагт үзүүлсэн шиг бага зэрэг онгойлгоод орхиорой.

  1. Саван ашиглаж, хөлөө холгохоос сэргийлэх

Намар цагт бид зуны шаахайгаа сольж, битүү гутал өмсдөг шүү дээ. Гэхдээ энэ үед хөл холгож гэмтэх эрсдэлтэй тул гутлынхаа зуузайн хэсгийг нь савангаар үрвэл ямар ч асуудалгүй. Энэ нь мөн сургуульдаа орж шинэ гутал авсан багачуудад ч хэрэгтэй зөвлөмж юм.

  1. Трико өмсөхийн оронд даавуун шорт өмсөх

Намрын улиралд өглөө сэрүүн байдаг ч үдээс хойш мэдэгдэхүйц дулаардаг. Тиймдээ ч өглөө гарсан хувцастайгаа үд болтол явахад их халууцаж ядардаг учраас богино даавуун шорт өмсөхийг зөвлөж байна. Учир нь энэ нь биеийн эмзэг хэсгийг тодорхой хэмжээгээр дулаалж юбка даашинз дор өмссөн ч цэвэрхэн харагдах болно.

  1. Гэртээ сууснаас илүү гарч алхах

Хүмүүс 9, 10-р сард ханиад хүрэх нь элбэг тохиолдож, үүнийгээ цаг агаарын өөрчлөлттэй холбодог. Гэвч энэ нь шууд сэрүүн цаг агаартай хамааралгүй ба харин ч цонхоо онгойлголгүй битүү өрөөнд олон цаг байх нь бактери, вирус үржих нөхцөлийг бүрдүүлж, улмаар өвчилдөг аж. Тиймээс жилийн энэ үед аль болох агаарын солилцоог сайтар нэвтрүүлж байгаарай.

  1. Халаагч тень ашиглахаас зайлсхийх

Зуны халуун дуусч сэрүү ормогц ихэнх хүмүүс тень залгаж дулаацахыг хүсдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ намрын эхэн сард өрөөний температур ойролцоогоор 20 градус байдаг ба энэ нь тийм ч хүйтэн хэм биш тул даарсан үедээ зузаан оймс, цамц өмсвөл тохиромжтой. Яагаад гэвэл халаагч тень нь агаарыг хуурайшуулж, улмаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

  1. Аялалд явж, гадаа аль болох их цагийг өнгөрөөх

Зөвхөн зун л аялал зугаалгад явж, найз нөхдөөрөө цугларахад тохиромжтой гэдэг нь өрөөсгөл ойлголт бөгөөд зунаас илүү намрын улиралд нарны илч болон эргэн тойрон зугаалахад боломжийн, дээрээс нь хүн багатай байдаг.

  1. Зөөлөн алчуур авч явах

Намар цагт хааяа нэг бороо орох нь таамаглаагүй эрсдэл дагуулдаг. Тиймээс цүнхэндээ микропибр буюу шингээлт сайтай, зөөлөн алчуур авч яван, норсон хувцас, үс зэргээ арчаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!