“Зура II Цурам ажиллагаа” УСК-ны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон зочдын гоёл

Фантастик продакшны шинэ уран бүтээл болох “ЗУРА 2: Цурам ажиллагаа” уран сайхны кино энэ баасан гарагт нээлтээ хийлээ. Энэхүү кино нь 2020 онд үзэгчдийн хүртээл болсон “Зура” киноны үйл явдалтай холбоогүй бөгөөд цоо шинэ үйл явдлын талаар өгүүлэх юм. “ЗУРА 2: Цурам ажиллагаа” уран сайхны кинонд гарч буй үйл явдлууд бүгд зохиомол бөгөөд өнгөрсөн түүхээс сэдэвлээгүй.

Фантастик продакшны энэ удаагийн бүтээл нэлээд өргөн хүрээг хамарч өндөр өртөгтэйгөөр бүтсэн төдийгүй өмнөх кинонууд болох “Зүрхний хилэн”, “Байтаг богд”, “Маш нууц” зэргээс бүтээлийн хийц, зураг авалт, чанар чансааны хувьд илүү сайжирсан болохыг уран бүтээлчид онцоллоо.

Уг киноны зураг авалт нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 52 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол, БНСУ, Тайланд гэсэн гурван улсад зураг авалтаа хийжээ. Мөн Сингапур, Малайз, Хонг Конг, Казахстан зэрэг гадаадын туршлагатай уран бүтээлчдийг урьж тоглуулсан байна.

Ингээд “ЗУРА 2: Цурам ажиллагаа” уран сайхны киноны нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочидын зургуудаас хүлээн авна уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!