Тефтелийг хамгийн амттай бөгөөд хурдан хийх шалгарсан жор

Энэ удаад бид хялбар арга болон бага жороор хэрхэн амттай тефтель хийх аргыг танилцуулах гэж байна. Мөн үүнийг төрөл бүрийн амтат гоймон, нухсан төмстэй хамт идэх боломжтой.

Орц:

  • Татсан мах – 1кг
  • Сонгино, лууван, амтат чинжүү – тус бүр 1 ширхэг
  • Будаа – 500гр
  • Давс, перец, сармис, укроп – амталгаагаар
  • Улаан лоолийн соус – 200-300гр

Хийх арга:

Эхлээд будаагаа агшаагаад, энэ хооронд сонгиноо шоо дөрвөлжин хэрчиж лууванг үрэн жижиглэх ба зөөлөн гал дээр хуурч болгоно. Дараа нь татсан мах болон хуурсан ногоо, болсон будаа, давс, перец, саримс, укроп зэргийг хооронд нь сайтар хольж бөмбөлөг болгоно. Ингэхдээ бага зэрэг буюу нэг халбага гурил цацаж холихоо бүү мартаарай

Түүнчлэн бэлдсэн бөмбөлгөө хайруулын таваг эсвэл тогоонд хийж улаан лоолийн соусыг тойруулан асгаж өгнө. Мөн амтат чинжүүг цагариг хэрчиж дээр нь тавиарай.

Эцэст нь үүнийгээ бага гал дээр 40 минут болгох бөгөөд дээр дурдсанаас гадна олон төрлийн хачраар амтлахыг зөвлөе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!