Нэгэн селфи модель бүсгүйн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ

Сошиал медиа гэдэг зүйл зарим талаараа хүмүүст тустай мэт боловч заримдаа хэн нэгний амьдралыг ч сүйтгэх чадалтай зүйл. Сара Стэйж гэх нэгэн модел бүсгүйн амьдрал Инстаграмдаа оруулсан ганц сэлфинээс болж орвонгоороо эргэжээ.

Түүний хувьд жирэмсэн байхдаа ч бэлтгэл хийдэг басан тул гэдэс нь төдийлөн томроогүй аж.

Тэр үеэс л сошиал медиа хэрэглэгчид түүнийг шүүмжилж, хүүхдээ бодох хэрэгтэй хэмээн зөвлөж эхэлсэн юм.

Харин Сарагийн хувьд 2015 онд эсэн мэнд амаржиж Жэймс Хантер хэмээх хүүтэй болжээ.

Азаар түүний хүү эсэн мэнд бойжиж үеийнхэн дундаа биерхүү хүүхдийн тоонд орох болов.

Хүмүүс ч Сараг шүүмжлэхээ больж бүх зүйл сайхан болж эхэлж байв.

Гэтэл нэгэн өдөр санамсаргүй байдлаар оруулсан сэлфи нь түүнийг нийгмийн дайсан болгож орхив.

Хальт харахад нэгэн сайхан бүсгүйн селфи. Харин ойртуулаад харвал түүний хүү Жэймс шалан дээр унтаж байгаа нь тод харагдана.

Хүмүүс түүнийг хурцаар шүүмжилж, ээж байх эрхийг нь хасах хэрэгтэй гэлцэж байв.

Сарагийн хувьд гэмээ ухаарч олон нийтээс уучлал гуйсан боловч тусыг эс олжээ.

Шүүмжлэгчдээс залхсан Сара сүүлдээ аргаа барж сөрөг сэтгэгдэл үлдээж буй хүмүүсийг сошиал мэдиа дээр өөрийг нь дагахгүй байхыг хүссэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!