МУГЖ Г.Золбоот үзэсгэлэнт гэргийн хамт “Зура II Цурам ажиллагаа” УСК-ны нээлтэнд ёслолд

“Дусал нулимс юу гэж хэлсэн бол”, “Үхэж үл болно Чингис хаан”, “Уулын хөх сүүдэр”, “Уулын төмөр”, “Тусгай салаа”, “Ми-15”, “Ээж” зэрэг тайз, дэлгэцийн олон арван дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Гомбын Золбоотыг танихгүй хүн ховор.

Тэрээр 1967 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ. 1989 онд УБДС-ын кино драмын жүжигчний ангийг төгсөөд Армийн театр буюу “Орчин үе” театрт жүжигчин, мөн инээдмийн “Өнгөт инээд” хамтлагт жүжигчин байсан юм. Тэрбээр энэ хугацаанд тайз дэлгэцийн бүтээлд нийт 62 удаа дүрээ мөнхөлжээ.

МУГЖ Г.Золбоот үзэсгэлэнт гэргийн хамт “Зура II Цурам ажиллагаа” УСК-ны нээлтэнд ёслолд хамтдаа оролцсон бөгөөд хосуудын зураг олны анхаарлыг багагүй татаж байв.

Түүний үзэсгэлэнт гэргийг Г.Солонго гэдэг бөгөөд МУИС-ыг хуульч мэргэжлээр төгсчээ. Одоо ЗГХЭГ-т ажилладаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!