Хүн бүр надаас үрчлээнээс яаж салсан бэ гэж асуудаг. Харин би энэ маскыг 7 хоног хэрэглээд, үрчлээнээс салж чадсан!

Нас ахихын хэрээр нүүрэнд үрчлээс үүсч, царай зүс гундаж эхэлдэг нь байгалийн бичигдээгүй хууль гэлтэй. Харин үүний эсрэг тэмцэж, арьсаа нөхөн сэргээх нь төвөгтэй асуудал бөгөөд таниас багагүй цаг зав, хөрөнгө мөнгө шаардахад хүрдэг билээ. Иймд бид та бүхэндээ үрчлээг 7 хоногийн дотор багасгаж, царай төрхийг гэрэлтүүлэх маскыг танилцуулж, хэрхэн бэлтгэж, хэрэглэх аргыг дуулгахаар бэлтгэсэн юм.

1. Үрчлээс үүсэх шалтгаан

Үрчлээс нь амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, стресс бухимдал, нас ахих үйл явц зэргээс үүдэн үүсдэг билээ. Үүнийг хянахын тулд та үргэлж анхаарлаа хандуулж, аль болох эрүүл хооллолтыг эрхэмлэх хэрэгтэй аж. Мөн та сэтгэл санаагаа тайван байлгаж, бүх зүйлсийг гэгээлгээр харж сэтгэснээр үрчлээтэхээс сэргийлээд зогсохгүй нас ахих явцыг удаашруулах боломжтой юм. Ингээд та бүхэндээ үрчлээс арилгах маскыг танилцуулъя. Энэхүү маскыг 7 хоногийн турш хэрэглэснээр мэдэгдэхүйц үр дүн гарах аж.

2. Бэлтгэх арга

Орц:

  • Оливын тос – 1 халбага
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 халбага
  • Вазелин – 2 халбага

Бэлтгэх арга:

  • Вазелинаа урьдчилаад богино долгионы зууханд 20 секунд халааж бэлтгэнэ.
  • Халаасан вазелин дээрээ 1 халбага зөгийн бал, 1 өндөгний шар, 1 халбага оливын тосоо хийж хутгана.
  • Үүнийгээ тусгай шилэн саванд хийж хэрэглэнэ.

3. Хэрэглэх арга

  • Тосоо эхлээд гарандаа түрхэсний дараа нүүрэндээ иллэг хийж, тараагаарай.
  • Иллэг хийж дууссаны дараа 30 минут сууж, товлосон цаг болоход нүүрэн дээрх илүүдэл тосоо арчиж авна.
  • Та 7 хоногийн хугацаанд өдөр бүр энэхүү тосыг түрхэж, үрчлээнээс салаарай.

4. Анхаарах зүйлс

  • Та орой унтахаас 2 цагийн өмнө тус тосыг түрхэж хэрэглэнэ.
  • Тосоо хэрэглэхээс өмнө хөргөгчинд бага зэрэг хадгална.
  • Үүнийг өдөрт 2 удаа хэрэглэж болно. Хэтрүүлэн хэрэглэлээ гээд таны арьсанд ямар нэгэн асуудал үүсэхгүй аж.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!