Хүнсээ цуглуулахдаа илүү зүйлс авч, мөнгөө дэмий үрэхээс сэргийлэх 12 зөвлөгөө

Бид хүнсний дэлгүүр юм уу, супермаркетаас гаргахдаа санамсаргүйгээр хэрэгтэй хэрэггүй олон зүйл авч мөнгө санхүү болоод цаг хугацаагаа үрж байдаг. Тэгвэл бид энэ удаад гэнэтийн худалдан авалтаас зайлсхийх хялбар болоод энгийн аргуудыг танилцуулж байна. Ингэснээр зөвхөн өөрт хэрэгцээт зүйлээ л авахаас гадна илүүдэл хог хаягдал үүсгэхгүй байх давхар давуу талтай.

  1. Хөргөгчнийхөө доторх зургийг авах

Дэлгүүр орохоосоо өмнө худалдан авалтын жагсаалт гаргах нь тийм ч муу санаа биш ч гэлээ хөргөгчийнхөө зургийг авах нь илүү дээр. Ингэснээр аль бүтээгдэхүүнийг хойшлуулах, хэр хэмжээтэй байгааг мэдэх зэрэг олон давуу талтай.

  1. Дээд болон доод тавиуруудад анхаарлаа хандуулах

Худалдаачид хамгийн үнэтэй өнгөлөг бараануудаа ихэвчлэн тавиурын голд байрлуулсан байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тавиурын дээд болон доод хэсэгт илүү хямдхан өртөг багатай бараанууд байх нь элбэг учраас энэ хэсгүүдэд анхаарлаа хандуулаарай.

  1. Хүүхэдгүй дэлгүүр хэсэхийг хичээх

Зарим дэлгүүрийн тоглоом, чихрийн тасаг доор байрлаж харагддаг ба энэ нь санамсаргүй тохиолдол биш юм. Тодруулбал, хүүхдийн өндөр болон харааны төвшинд тохируулан ингэж тавих нь элбэг байдаг бөгөөд бага насны хүүхэдтэй явбал илүү зарлага гаргах өндөр магадлалтай.

  1. Дэлгүүр орохдоо өлсөөгүй байх

Хэрэв та өлссөн үедээ дэлгүүр орвол харагдсан бүхнээ авч идмээр санагдах нь мэдээж. Тиймээс аль болох өлсөөгүй, цатгалан үедээ орж, эрүүл хоол хүнс сонгохыг зөвлөе.

  1. Боломжтой бол ойрхон дэлгүүрээс зайлсхийх

Байрны дэлгүүрүүд нь ихэвчлэн гэртээ маш ойрхон, дээрээс нь хэрэгцээт бүх зүйл байдаг. Гэвч үнийн хувьд харьцангуй өндөр байдаг тул том супер маркет, бөөний худалдааны төвүүдээс худалдан авалт хийхийг хичээгээрэй.

  1. Олон төрлийн амтлагчаас татгалзах

Амралтын өдрөөр гэрийнхэндээ өвөрмөц хоол хийж өгмөөр байвч танай гэрт байхгүй олон төрлийн орц найрлага, амтлагч хэрэг болох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ үед ихэнх хүмүүс ганц хоёр халбага хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг бүтэн саваар нь аваад дараа нь юунд хэрэглэхээ мэдэхгүй орхичихдог. Гэтэл энэ нь нэг ёсондоо шаардлагагүй худалдан авалт болдог бөгөөд эдгээрийг худалдан авахаас татгалзах эсвэл өөр зүйлээр орлуулах боломжтой эсэхийг судалж үзэх хэрэгтэй.

  1. Өглөө худалдан авалт хийх

Өдөр болон оройн цагуудад дэлгүүр хүнээр дүүрч, илүү урт хугацаа зарцуулахад хүргэж, шинэхэн талх сүү ч дуусах магадлалтай байдаг. Тиймээс өглөөний цагаар дэлгүүр хэсч, гол худалдан авалтдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй.

  1. Өөрт хэрэггүй тасгаар явахгүй байх

Илүү зүйл авах зуршлаа хаяхын тулд хэрэгцээгүй буюу худалдан авалт хийх шаардлагагүй тасгаараа бүү яваарай.

  1. Хямдралын товхимол сонирхох

Худалдан авалт хийхээсээ өмнө тухайн дэлгүүрийн хямдралын жагсаалт бүхий хуудсыг сонирхож, ямар бүтээгдэхүүн, хэдэн хувь хямдарсныг мэдэж аваарай. Ингэснээр мөнгө санхүүгийн хэмнэлтийг хялбархан хийх боломжтой.

  1. Түрдэг тэрэгний оронд сагс ашиглах

Түрдэг тэрэгний оронд сагс ашиглавал илүү цөөхөн хэрэгцээт бүтээгдэхүүнээ л авах давуу талтай. Харин тэрэг ашиглаж буй нөхцөлд үүнийгээ дүүргэх гэсэн хиймэл ухамсар бий болдог.

  1. Хүнд жинтэй бүтээгдэхүүнүүдээ түрүүлж авах

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэх мэт хүнд бүтээгдэхүүнээ хамгийн эхэнд авах хэрэгтэй ба эдгээрийг бариад удаан дэлгүүр хэсэх сонирхол хэнд ч төрөхгүй ба энэ нь эргээд шаардлагагүй жижиг сажиг зүйлс авахаас сэргийлж өгнө.

  1. Чихэвчээрээ чанга хөгжим сонсож явах

Ихэнх дэлгүүрүүд нэлээд хөнгөн, намуухан хөгжим тавьдаг. Гэхдээ энэ нь хүмүүсийг илүү тайван удаан алхахад хүргэж, улмаар илүүц худалдан авалтын бас нэг шалтгаан болдог. Тиймээс чихэвчээрээ чанга, эрч хүчтэй, хэмнэлтэй дуу сонсож дэлгүүрт удах шаардлагагүй гэдгийг ойлгох нь зүйтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!