Шүүслэг алимтай шинэ төрлийн амттан: Энгийн бялуутай харьцуулшгүй амттай

Хамгийн амттай бөгөөд өртөг багатай гурилан амттанг хүүхэд багачууд, гэр бүлийнхэндээ хийж өгөхийг хүсвэл өнөөдрийн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Уншигч танд өмнө нь дэлгэгдэж байгаагүй онцгой жорыг санал болгоё.

Орц:

  • Халуун ус – 260гр
  • Масло – 80гр
  • Элсэн чихэр – 2 халбага
  • Исгэгч – 23гр
  • Давс – 1 халбага
  • Ванилла – амталгаагаар
  • Гурил – 600гр
  • Алим – 3 ширхэг

Хийх арга:

Эхлээд халуун усандаа давс, элсэн чихэр, исгэгч, масло зэргийг жигд уусган хутгана. Дараа нь гурилаа шигшиж бэлдсэн уусмалаараа зуурах бөгөөд 1 цаг орчим амраагаарай.

Хугацаа өнгөрсний дараа зуурмагаа хүссэн хэмжээгээрээ хэдэн хэсэг болгон хуваана. Үүний хажуугаар алимнуудаа үрж жижиглэх бөгөөд хэсэг гурилаа элдэж зурагт үзүүлсэн шиг ирмэгүүдийг нь зүсэхгүйгээр хуваана.

Дараа нь гурилныхаа нэг тал дээр алимнаас авч тавиад нөгөө хэсгийг нь эргүүлэн бүрхэж орооно.

Бүх амттангаа хийж дуусмагцаа шарах шүүгээний листийг калькан цаасаар бүрхэж дээр нь хийсэн бүтээгдэхүүнээ наалдуулалгүй өрж тавих бөгөөд хүсвэл тосоор тосолж болно.

Эцэст нь 180 градусын температурт 20-30 минутын турш болгож гаргах ба зөөлөн хөвсгөр дээрээс нь амттай бүтээгдэхүүн таний гарт ирлээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!