Цагаан хэрэглэлийн өнгийг алдуулж шарлуулдаг бидний угаалга хийхдээ гаргадаг алдаанууд

Аливаа зүйлийг зөв хэрэглэх нь эдэлгээний хугацааг уртасгахад нөлөөлдөг ба зөвхөн хувцас, гутал гэлтгүй ор дэрний даавуу, цагаан хэрэглэлд ч хамааралтай байдаг. Тиймээс эдгээрийг угааж цэвэрлэхдээ гаргадаг нийтлэг алдаанууд болон түүнээс хэрхэн зайлсхийх талаарх хэрэгцээт мэдээллийг бэлтгэн орууллаа.

  1. Орны давууг бусад зүйлстэй хамт байлгах

Орны даавуугаа хувцас, өмд гэх мэт өөр материалтай зүйлстэй угаавал будаг шингэх, бөөсрөх зэрэг олон асуудал бий болох эрсдэлтэй.

  1. Тохиромжгүй цайруулагч хэрэглэх

Цагаан хэрэглэл угаахдаа цайруулагч хийвэл амархан нимгэрэх, цаашлаад урагдах эрсдэлтэй учраас хүчтэй цэвэрлэгчний оронд нимбэгийн шүүс хэрэглэхийг зөвлөе.

  1. Буруу хувцас зайлагч хэрэглэх

Хувцас зайлагч нь даавууг зөөлрүүлж тааламжтай үнэртэй болгодог ч ихэнх нь амьтны гаралтай өөх тос агуулдаг тул материалыг хэт зөөлөлж задлах сул талтай. Тиймээс зөвхөн ургамлын гаралтай хувцас зайлагч сонгоорой.

  1. Толбыг тусад нь угаахгүй байх

Орны даавуугаа угаахаас өмнө толбо тогтсон эсэхийг шалгаад, хэрэв байвал гараар тусад нь угаах хэрэгтэй. Ерөнхийдөө ямар ч толбонд сода сайн байдаг тул дээр нь асгаж байгаад сайтар үрээрэй.

  1. Өндөр хэмд угаах

Өндөр хэмд угааснаар нян бактери устгах давуу талтай ч нөгөө талаараа хурдан өнгө алдах сул талтай. Тиймээс 40-өөс дээш хэмд угаахаас татгалзаж, нэмэлт бактерийн эсрэг угаалгын нунтаг, гель зэргийг ашиглах боломжтой.

  1. Орны даавуугаа индүүдэхгүй байх

Орны даавууг угаасны дараа индүүдэх нь бат бөх, дээрээс нь зөөлөн болоход нөлөөлдөг байна.

  1. Дэвсгэр даавуугаа гялгар уутанд хийх

Орны даавуугаа битүү гялгар уутанд хийж байлгавал чийг хуримтлагдаж агаар орохгүй тул эвгүй үнэр үүсэх, цаашлаад мөөгөнцөр бий болгох ч эрсдэлтэй. Тиймээс эдгээрийг даавуун уут юм уу дэрний уутанд байлгаж хэвших нь зүйтэй.

  1. Хөлөндөө анхаарал хандуулахгүй байх

Хөл арчилгаа нь даавуу, хөнжлийн углаа муудахад нөлөөлдөг төдийгүй өсгий хэт ширүүн эвэршсэн бол бөөсрөх, цаг хугацааны явцад урагдах шалтгаан болдог учир хөлөндөө анхаарч хуурайшсан бол чийгшүүлэгч, скраб зэргийг хэрэглэх ёстой.

  1. Ороо засахгүй орхих

Хүн бүрийн тоолгүй орхидог нэг үйлдэл бол ороо засахгүй орхих юм. Ингэснээр хуниас бий болж, улмаар илүү удаан шинээрээ байх боломжийг алддаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!