Мөнгө үрэхгүйгээр гадаад төрхөө гоё болгох аргууд

Заримдаа бид бие махбодь эрүүл мэнддээ анхаарах зорилгоор их хэмжээний мөнгө зарлагадах нь бий. Гэхдээ заавал ингэх шаардлагагүйгээр амьдралын хэв маягаа өөрчлөхөд л хангалттай учраас дараах хэрэгцээт зөвлөгөөнүүдийг заавал туршаад үзээрэй.

  1. Давхар эрүүг арилгах дасгалууд

Давхар эрүүг арилгахын тулд:

  • толгойгоо гэдийлгээд таазруу ойролцоогоор 10 секунд ширтэнэ.
  • Дараа нь анхны байрлалдаа орж зүүн дээшээгээ хүзүүгээ сунгана.
  • Мөн адил хугацаанд барьсны дараа баруун тийшээ ч бас хүзүүгээ сунгаж, уг дасгалыг өдөр бүр хийж хэвшээрэй.
  1. Кофены шаараар биеийн скраб хийх

Хэрэглэсэн кофены шаараар үнэгүй скраб хийж болдог ба үүнд:

  • 2 халбага кофены шаар
  • 1 халбага нунтаг элсэн чихэр
  • 1 халбага оливын тос

тус тус хэрэг болно. Харин скрабаа хийхдээ бүх орцуудыг сайтар хольж бэлдээд шүршүүрт орсныхоо дараа биедээ зөөлөн үрж хэрэглэнэ. Мөн энэхүү скраб нь целлюлитийг бууруулах, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, цусны эргэлтийг сайжруулах зэрэг олон давуу талтай.

  1. Гарын доорх материалаар дасгалын хэрэглэгдэхүүн хийх

Заавал дасгалын үнэтэй тоног төхөөрөмж авалгүй, гэрт байгаа зүйлсээ ашиглавал өртөг бараг л гарахгүй. Жишээ нь, гантилны оронд элсээр дүүргэсэн усны сав хэрэглэх гэх мэт.

  1. Интернетээс үнэгүй дасгалын хичээлүүд үзэх

Интернетэд бүхий л төрлийн мэдээлэл байдаг болсон орчин цагт дасгалжуулагч багшид хандахгүйгээр ганцаарчилсан дасгалын төрлүүдийг хийх боломжтой. Үгээр ч зогсохгүй өөрийн биеийн онцлогт тохирсон олон хөтөлбөрөөс сонгож ч болох юм.

  1. Элсэн чихрийн хайлмагаар вакс хийх

Байнга салон орж вакс хийлгэж чадахгүй ч сахлын татуурганаас дээр сонголт хийхийг хүсвэл гэртээ вакс хийж болно. Үүнд:

  • 2 аяга нунтаг элсэн чихэр
  • 1/4 аяга нимбэгийн шүүс
  • 2 халбага ус
  • 1 халбага давс

хэрэгтэй ба дунд зэргийн гал дээр бүгдийг нь нийлүүлж байгаад хайлуулан хутгаарай. Ингэх явцад элсэн чихэр крамель өнгөтэй

хэрэгтэй ба дунд зэргийн гал дээр бүгдийг нь нийлүүлж байгаад хайлуулан хутгаарай. Ингэх явцад элсэн чихэр крамель өнгөтэй зууралдамтгай төлөвтэй болох бөгөөд үүнийгээ бага зэрэг хөргөж байгаад үсний ургалтын чиглэлд түрхэж татаарай.

  1. Бүжиг бүжиглэх

Бүжиглэх нь биеийг эрч хүчээр дүүргэж, илчлэг шатаах сайн арга юм. Цаашлаад уушгины багтаамж сайжруулах, булчин чангалах, жин хаях зэрэг маш олон давуу талтай. Хамгийн гол нь бүжиглэхэд ямар ч мөнгө үрэгдэхгүй бөгөөд гэрээ цэвэрлэж байхдаа ч бүжиглэж болно шүү дээ.

  1. Мөсний ашиг тус

Нүдний бүлцийлтийг багасгах, арьсаа гэрэлтүүлэхийг хүсвэл ус хөлдөөж, мөс болгоод 10-15 минутын турш нүүрэндээ зөөлөн арчиж хэрэглээрэй. Мөн энэ нь үрэвсэл багасгаж, цусны эргэлтийг сайжруулах ашиг тустай.

  1. Орны даавуугаа ойр ойрхон угаах

Орны даавуунд өдрийн турш арьсанд наалдсан тоос шороо, бактери, тослог шингэж байнга бохирдож байдаг тул ойрхон угаахгүй бол батга гарч, арьс эмзэгших өндөр магадлалтай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!