Солонгосын алдарт BTS хамтлагийн фен болсны дараа өөрийгөө өөрчилсөн Вьетнам залуу

К поп гэх хөгжмийн төрөл жанр дэлхий нийтийг шуугиулж буй билээ. Зөвхөн өсвөр насны охид л к попыг сонсдог гэж ойлгох нь хэтэрхий хуучинсаг үзэл. Өнөө цагт нас хүйс харгалзахгүйгээр бүгд л сонсож, дуунаас нь урам зориг авч, эрч хүчээ болгох болсон. Өнөөдөр та бүхэндээ к поп сонсох болсноос хойш гадаад төрхөндөө томоохон өөрчлөлт гаргасан нэгэн залууг танилцуулахаар бэлтгэлээ.

Нэгэн Вьетнам залуу Солонгосын алдарт BTS хамтлагийн фен болохоос өмнө болон болсны дараа хэмээх харьцуулсан зургуудаа сошиал сүлжээнд байршуулсан нь шуугиан тариад байгаа юм. Өмнө нь тэрээр зүгээр л нэг өсвөр насны банди байсан бол, одоо харин өөрөө бараг к поп од шиг харагдахуйц загварлаг, дэгжин нэгэн болж хувирсан байна.

Түүний үс засалт, хувцаслалт багагүй өөрчлөгдсөн төдийгүй зураг авахуулахдаа ч, инстаграм хөтлөхдөө ч мэдрэмжтэй болж чадсан байна. Өмнө нь энэ мэт зүйлсийг тоож хардаггүй, бараг өөрийгөө толинд тухтай хардаггүй байсан бол, BTS хамтлагийн фен болсноос хойш өөртөө илүү анхаарч, өөрийгөө илүү сайхан төрхтэй болгож чадсан байна.

Энэ нь түүнд өөртөө итгэх итгэлийг өгч, илүү өөртөө сэтгэл хангалуун амьдрахад тус болж байгаа гэнэ. Танд түүний өөрчлөлт таалагдаж байна уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!