Дэлхийн улс орнуудад ямар эрэгтэйг хамгийн сайхан залуу гэж үздэг вэ?

Улс орон бүрд сайхан эр хүн гэсэн үндсэн тодорхойлолт харилцан адилгүй байдаг бөгөөд нэг хэсэгт нь таалагдсан бол нөгөө хэсэгт нь ой гутам ч байж болох юм. Иймд уншигчдадаа зориулан аль оронд ямар стандарт тогтсоныг хариулах дараах сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

  1. Америк, Канад

People’s  сэтгүүлийн мэдээлснээр сүүлийн 3 жилийн хугацаан дахь АНУ-ын хамгийн дур булаам эрчүүд бол Пол Радд, Майкл Жордан, Жон Леженд нар юм. Үүнээс үзэхэд Америк, Канадууд  булчинлаг бие, чанга арьстай эрчүүдэд тун дуртай бөгөөд залуу үеийнхний шинэлэг төрхийг илүүд үзэх болжээ.

  1. Энэтхэг

Санал асуулгаар Энэтхэгийн хамгийн дур булаам эрчүүд бол жүжигчин Шах Рух Хан, Алмир Хан, Хритик Рошан нар юм. Түүнчлэн энэ орныхон цайвар арьстай залууст татагддаг ба ерөнхийдөө өндөр булчинлаг төрхийг илүүд үздэг гэнэ.

  1. Их Британи

2021 оны судалгаагаар энэдэхийн сайхан залуугаар Том Харди тодорсон бол 2022 оны байдлаар Ричард  Мэдден давуу эрхтэй байлаа. Мөн Британичуудын хувьд бор нүдтэй, хар хүрэн үстэй, атлетик биетэй, дээрээс нь сахалтай эрчүүд таалагддаг байна.

  1. Филиппин

Филиппинд SB19 хамтлагийн гишүүн Жош Каллен Сантос жүжигчин Алден Ричардс нар охидыг шуугиулдаг ба сүүлийн үед бусад орных шиг хүдэр чийрэг гэхээсээ илүү өхөөрдөм хөөрхөн төрх бий болгохыг зорьдог болжээ.

  1. Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосын эрчүүд туранхай бие өөгүй мэт цайвар арьстай болохыг эрмэлздэгээс гадна онцгой тохиолдолд үс нүүрээ будахаас санаа зовдоггүй ба харин ч тус улсад эрэгтэйчүүдийн нүүр будалт тодорхой хувийг эзэлдэг байна.

  1. Мексик

Мексикүүд царайлаг, хөөрхөн гэхээсээ илүү эрэгтэйлэг чийрэг байдлыг чухалчилдаг. Тиймдээ ч тус улсын сайхан залуусын жагсаалтыг Жүжигчин Диего Бонета, Райан Гузман нар тэргүүлжээ.

  1. Герман

Герман бүсгүйчүүд өндөр хэрнээ хар бор өнгийн үстэй залууст дуртай ба дийлэнх хувь нь булчинлаг залуусыг шохоорхдог гэдгээ хуваалцсан байна. Цаашлаад тус орны хамгийн дур булаам эрчүүдийн тоонд хөл бөмбөгчин Марко Ройс, жүжигчин Торе Шоллерман багтжээ.

  1. Итали

Италид эрчүүд хэт эрэгтэйлэг байхаас илүү үс сахлаа, сайхан засаж янзалсан байвал догь эр болдог аж. Тиймдээ ч Италийн дур булаам залуусаар Рауль Бова, Жулио Беррути нар шалгарсан байдаг.

  1. Австрали

Австралиуд царай зүснээс гадна бие хаа, булчин шөрмөслөг байдалд анхаарлаа хандуулдаг. Голдуу боровтор өнгийн үстэй бадриун эрчүүдийг үнэлдэг бөгөөд ах дүү Хемсвортыг энэ улсын идеаль залуус гэж тодорхойлж болно.

  1. Нидерланд

Нидерланд эмэгтэйн дундаж өндөр ойролцоогоор 170 см , эрэгтэйчүүд нь 183 см байдгаараа дэлхийн хамгийн өндөр хүмүүстэй улсаар тодорсон юм. Тиймдээ ч энэ оронд өндөр эрчүүд моодонд ордог ба 198 см өндөртэй хөтлөгч Ари Бумма,  195 см өндөртэй жүжигчин Мишель Хуисман нар сайхан залуусаар шалгарсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!