Комедиан Н.Амаржин: Хүний амьдралд хэт хошуу дүрдэг хүмүүсийн хэл амнаас айгаад би ганц бие болоод жил болж байгаагаа хэнд ч хэлдэггүй

Comedy lab клубын гишүүн Н.Амаржин өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

Тэрээр: “Хүний амьдралд хэт хошуу дүрдэг хүмүүсийн хэл амнаас айгаад би (маш эвтэйгээр coparenting хийнгээ) ганц бие болоод жил болж байгаагаа хэнд ч хэлдэггүйшд.

Sad, муухай үйл явдал биш шүү. Нийгмийн хүчилж буй дүрмээр үр хүүхдээ бодоод зовоод ч хамаагүй амьдар гэдэг амтаы болгоны зөвлөгөөг дагаагүй нь л тэр биз. Хүний хувийн амьдрал хэнд хамаа байна.

Хайран гэхээсээ илүү амжилттай relationship. Хэн хэнийгээ маш сайн хувилбарт нь хүргэсэн. Насан туршдаа хайрлах 2 хөөрхөн үртэй болсон. Амжилттай бизнесүүд босгосон. Үргэлжлээд амьдрах потенциалуудаа бүтээсэн.

Сайхан хурим, сайхан аялалаар дүүрэн 10 жилийн сайхан дурсамж бүтээсэн. Атаа хорсол алга. Хөрөнгө мөнгө булаацалдсангүй. Хүндлэл яг хэвээрээ. Цаг хугацааг ухрааж болдог бол юуг ч өөрчлөхгүй. Бүх амжилттай гэрлэлт үхлээр дуусах албагүй гэж боддог.” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!