Алдарт Ким Кардашьяаны гэр бүлд аймшигтай явдал тохиолдлоо

АНУ-д дэгдээд буй гал түймэр Калифорни мужийн Парадайс хотыг бүхэлд нь үнсэн товорго болгоод буй билээ. Тус түймэр Лос Анжелос хотод ч дэгдээд буй бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй түймэр энэ ажээ.

Калифорни мужаас нийт 300.000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тус түймэрт олны танил алдартнууд ч мөн өртсөн байна.

Тухайлбал Ким Кардашьяаны гэр бүлийнхэн болох Кэйтлин Женнер, Хлое Кардашьяан, Ким Кардашьяан, Кени Вест, Куртни Кардашьяан, Кайли болон Кендалл Женнер нарын байшин түймэрт өртсөн бөгөөд тэд аргагүйн эрхэнд байшингаа орхин нүүжээ.

Мөн дуучин Лэди Гага, жүжигчин Орланда Блүүм, Жүжигчин Жерард Батлер, Майли Сайрус, Жессика Симпсон зэрэг алдартнууд байшингаа орхин нүүсэн бөгөөд одоогийн байдлаар 50 орчим хүн түймрийн улмаас амь насаа алдаж 100 орчим хүн сураггүй алга болоод байна.

Түймрийн дараах байдлыг шалгаж буй цагдаа нар:

Энэхүү явдал болж байх үед Ким Кардашьяан өөрийн инстаграм хуудсандаа хийсэн Story:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!