Давхар эрүүнээс хялбархан салахад туслах дасгалууд

Биеэрээ туранхай хэрнээ зөвхөн нүүрээрээ таргалдаг хүмүүс цөөнгүй байдаг. Энэ төрлийн асуудалтай бүсгүйчүүддээ зориулж, нүүрээрээ турах, давхар эрүүнээс салах цөөн хэдэн дасгалуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Нэгдүгээр дасгал

Зорилтот хэсэг: Хацар болон эрүү

  • Амаа хаана.
  • Бүх шүдээ харуулах гэж байгаа юм шиг амаа хоёр тийш түлхэж нээ.
  • Хүзүүний булчингаа чангал.
  • 20 секундын турш давтаж хийгээрэй.
  • 20 секундээр 4 давтана.

Хоёрдугаар дасгал

Зорилтот хэсэг: Хацар, хүзүү болон эрүү

  • Амаа өргөн том нээнэ.
  • Дараа нь амаараа 0 хэлбэр гаргаж, уруулаа урагш түрж цорвойлгоно.
  • 10 секундын турш давтаж хийгээрэй.
  • 10 секундээр 4 давтана.

Гурав дахь дасгал

Зорилтот хэсэг: Нүүрний доод хэсэг болон эрүү

  • Хэлээ дээш нугалж, шүднийхээ ард байрлуулна. Ингэхдээ хүзүүний булчингаа чангалж буйгаа мэдрээрэй.
  • Үүнийг санах бүртээ байнга хийж байгаарай.

Дөрөв дэх дасгал

Зорилтот хэсэг: хүзүү болон эрүү

  • Толгойгоо хойш гэдийлгэж, хүзүүгээ аль болох сунга.
  • Доод уруулаа дээд уруул дээрээ тавихыг хичээнэ.
  • Одоо харин өргөн инээмсэглэ.
  • Байрлалаа 10 секунд хадгалаарай.
  • 4 удаа давтана.

Тав дахь дасгал 

Зорилтот хэсэг: дух, зовхи, хацар, эрүү, хүзүү

  • Нүдээ аль болох нээлттэй байлгахыг хичээ.
  • Духаа үрчийлгэж болохгүй.
  • 10 секундын турш урд байгаа газар руугаа эгц хар.
  • 4 удаа давтана.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!