Леонардо Ди Каприо өөр гарагаас ирсэн мэт тун өвөрмөц нэгэн болохыг батлах баримтууд

Холливудын од Леонардо Дикаприо бол зүгээр нэг кино жүжигчин биш бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө асар их хувь нэмэр оруулсан хүн юм. Мөн тэрээр энэ төрлийн үйлдэл бүрээсээ сэтгэл ханамж болоод аз жаргалыг мэдэрдэг аж. Тийм ч учраас та бидэнд Леогоос суралцах зүйл бишгүй их тул түүний тухай сонирхолтой баримтуудыг энд бэлтгэн орууллаа.

  1. Тэрээр 25-аас доош насны эмэгтэйчүүдтэй болзохыг илүүд үздэг

Өнгөрсөн жилүүдэд Леонорда олон сайхан бүсгүйчүүдтэй болзож байсан бөгөөд тэд бүгд хорь гаруйхан настай байжээ. Жишээ нь, 20 настай Бар Рефаэли 23 настай Блейк Лайвли гэх мэт. Мөн тэрээр “Гэрлэлт бол нандин зүйл, болох ёстой цагтаа өөрөө ирнэ, хэн ч энэ тухай таамаглашгүй” хэмээн хэлжээ.

  1. Леонардо хоёр нохойгоо аврахын тулд хөлдсөн нуурлуу үсэрч байжээ

Netflix-ын “Don’t look up” киноны зураг авалтын үеэр Леонардогийн хоёр нохой нуурын цөмөрсөн хэсэгт хөл алдан живэх гэж байхыг Дикабрио харангуутаа цэв хүйтэн усруу үсрэн тэднийг аварчээ.

  1. Лео хөлөг онгоцноос унасан хүний амийг аварсан түүхтэй

Түүнийг Карибын тэнгист найзуудтайгаа завин аялал хийж байх үед нэгэн эр хөлөг онгоцноос унажээ. Хэдий амьд гарах магадлал бага байсан ч Лео болон түүний найзуудын ачаар амь гарч чаджээ. Мөн үүгээр ч зогсохгүй залуус өнөөх эрд хоол хүнс, ус, хувцас зэргийг өгч аврагчдад шилжүүлсэн байна.

  1. Leo Mania буюу Леогийн эрин үе

Титаник гарах үед түүний зураг сэтгүүл, кино театр, хувцасны шүүгээ, зүүд мөрөөдөл гээд хаа сайгүй байдаг байсан бөгөөд нэг ёсондоо түүгээр амьсгалсан гэвэл онох биз. Цаашлаад түүний зургуудыг Лоуренс Шварцвальд зэрэг алдартай гэрэл зурагчид авсан ба хамгийн сүүлд түүний сити унадаг дугуйтай зургийг хальснаа мөнхөлжээ.

  1. Тэр бол байгаль орчныг хамгаалагч бөгөөд сайн үйлсийн төлөө хандив өргөх дуртай

1998 онд Леонардо Дикаприо “Манай гарагийн тогтвортой ирээдүйг хангахад чиглэсэн байгууллага санаачилгуудыг дэмжих” санг байгуулжээ. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлын талаар хөндөх сонирхолтой бөгөөд “The 11th hour” нэртэй баримтат киног хүртэл хийжээ. Мөн түүний зорилго бол байгаль орчны шилдэг 50 шинжээчийн хамт олон нийтийн мэдлэгийг тэлэх, эх дэлхийг аврах шийдлүүдийг гаргах явдал юм.

  1. Леонардо кинонд тоглохдоо өөрийн мэдрэмжээ дагадаг

Тэрээр ихэнх кинондоо хиймлээр бус гагцхүү яаж мэдэрч буйгаараа дүр бүтээдэг ба зохиолыг зүрх сэтгэлтэйгээ холбон ойлгодог тухайгаа хэлжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!