Хүүхдийн эрүүл мэндэд тустай үхрийн булууны ясны цагаан тос гаргаж авах арга

Хүүхдийн эрүүл мэндэд тустай үхрийн булууны ясны цагаан тос гаргаж авах арга

Үхэр булууны яс нь олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмрийг их хэмжээгээр агуулж байдаг. Энэхүү ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна.
Хэрвээ ядаргааны ясны шөл гаргаж авмаар байвал ясыг сайтар шулаарай. Хэт их махтай нь шулалгүй чанавал ясны чөмөгний жинхэнэ эрдэс бодис махны чанарт дарагддаг. Тэгвэл булууны яснаас хэрхэн цагаан тос гаргаж авах тухай зааврыг хүргэж байна.

Усаа хийгээд ясаа буцалгана. Эхний буцалсан шөлийг асгана. Ахин ус хийгээд 16 цаг буцалгана. Яг сайхан буцлаад ирхээр нь плитканы галаа 1 дээрээ тохируулна. Ингэж зөөлөн галаар чанахаар шөл нь ширгэхгүй

16 цаг буцалсан шөлнөөсөө ясыг нь гаргаад шөл болон тосоо сэрүүн газар царцаана.

Тосыг аваад шилэн саванд хийн 20 минут жигнэнэ

Ясны шөлөө аяганд хийж хөлдөөгөөд хоолондоо хийчихдэг, амин дэмтэй бас гоё амттай

Жигнэсэн тосоо шүүнэ, Ингэснээр тос илүү цэвэрхэн болдог

Тосоо бага зэрэг царцаагаад миксерээр сайн хутгана

Аяндаа тос маань гоё хөвсийгөөд цайгаад ирдэг

Тосоо ариутгасан шилэн саванд хийж хадгалдаг.

Ингээд л энэ гоё тосоороо бяцхан үрсийнхээ иллэг массажийг хийдэг. Шингэц сайтай, элдэв үнэргүй, зөөлөн бүтэцтэй, амин дэм калциар баялаг гоё тос гардаг шүү

error: Мэдээлэл хамгаалагдсан !!