Аварга том хөлтэй охины амьдралаа өөрчилж чадсан түүх: Хүн бүрт гоочлуулж, гэрээсээ ч гарч чадахгүй дээрээ тулж байсан охиныг юу өөрчилсөн бэ?

Чадварлаг загвар өмсөгч болох хүсэлтэй 24 настай Могани Гетер төрөлхийн ховор өвчинтэй төрсөн бөгөөд нэг талын хөл нь аварга том буюу 100фунт жинтэй аж. Тэрээр уг байдалдаа туйлын сэтгэл дундуур байсан ч загвар өмсөх гэнэтийн санал ирснээр байдал эргэж амьдрал нь өөрчлөгдөх эхлэл болсон байна. Тиймээс бид гоо үзэсгэлэнг хаанаас ч олж болохыг харуулсан түүний гайхалтай жишээг тантай ярилцахаар бэлтгэлээ.

Түүний ховор өвчний тухай

Геннесси мужийн оршин суугч Могани Гетер тунгалгийн хаван буюу биеийн зөөлөн эдэд илүүдэл шингэн хуримтлагдах онцгой өвчтэй төржээ.

Тиймдээ ч алхаж гишгэхэд маш хүндрэлтэй болж, сэтгэл санаанд ч тэр эсрэгээр нөлөөлж байсан нь гарцаагүй бөгөөд үүнийг даамжруулахгүй байх цорын ганц арга нь илүүдэл шингэнийг зайлуулах физик эмчилгээ юм.

Гетерийн бага нас тун хэцүү өнгөрчээ

Тэрээр бага байхдаа олон бэрхшээлтэй нүүр тулгарсан байдаг. Тухайлбал, хүмүүс гадуур явахад нь байнга харж, гайхаж, тэр ч байтугай шоолдог байсан гэнэ. Мөн үеийнхнээсээ их хичээж, бусдаас өөр төрсөндөө бараг өдөр бүр гомдоллож, галзуу хүн шиг харагддагтаа гутран ганцаараа уйлдаг байжээ. Мөн бага байхад нь олон эмч нар мэс засал хийлгэхийг санал болгосон ч өсөлт нь бүрэн зогсох эрсдэлтэй байв.

Тэрээр 2017 оноос загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн байна

Гетерийг 2017 онд дэлгүүрт ажиллаж байхад нэгэн гэрэл зурагчин түүнийг олж харснаар карьерынх нь эхэн үе иржээ. Эхэндээ тэр зураг авхуулна гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байсан бөгөөд анхны зураг авалтын дараа 10 сая гаруй хандалт авч, Youtube-д ч бичлэгүүд тавигдаж эхэлжээ.

Цаашлаад түүний инстаграм болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүмүүст хүрч, хамгийн гол нь түүнийг бусдад урам зориг өгсөн тухай сэтгэгдэл хамгийн их байв. Тиймдээ ч тэр энэ цагаас эхлэн өөрийн үнэ цэнийг бага багаар мэдэрч эхлэв.

Могани өвөрмөц биетэй хэн бүхнийг өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсдэг

Түүний нийгэм дэх нэр хүнд нэмэгдэхийн хэрээр зарим шүүмжлэгчид ч гарч ирэн сөрөг хандлага үүсгэхийг зорьж байв. Гэвч энэ бүхэн Гетерт нөлөөлөөгүй ба тэрээр эерэг байдлыг түгээн дэлгэрүүлж биедээ сэтгэл хангалуун бус хүмүүс ч бас өөрийгөө битгий голоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг тухайгаа хэлжээ.

Мөн тэр ирээдүйд ээждээ том байшин авч өгөөд өөртэй нь адилхан асуудалтай хүмүүст тунгалгийн хавангийн талаар мэдлэгийг хүргэхийг зорьдог байна.

Эцэст нь түүний түүх олон хүнд дэмжлэг болжээ

Гетерийн өнгөрсөн амьдрал хэдий хэцүү байсан ч эцэст нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн сацуу уг хандлагыг бусдад түгээж буй нь маш том нөлөөлөл болсоор байна. Цаашлаад тэр зөвхөн гадаад үзэмж ч гэлтгүй дотоод гоо үзэсгэлэн хамгийн чухал тухай нэг ярилцлагадаа дурджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!